...
...

Эхнэртэйгээ нийлж хүн "зодсон" дуучин Б.Амархүүгийн танхайрал дуусахгүй нь...

Одоогоос хоёр жилийн өмнө “Минт” бааранд нэгэн үл таних эмэгтэйг гэр бүлээрээ нийлж байгаад зодчихсон гэх дуучин Б.Амархүү өдгөө дахин танхайрсан хэрэгт холбогджээ.Гэр бүлээрээ нийлэн эмэгтэй хүнийг зодчихоод “Хүн андуурсан” гэсэн тайлбар тавьсан нь олны дургүйцлийг ихээхэн төрүүлж байв. Үргэлж л нүүр дүүрэн инээмсэглэж явдаг дуучин залууг хүн зодсон, тэр тусмаа эмэгтэй хүнд гар хүрсэн гэхэд хэний ч санаанд буухгүй байсан биз. Харин энэ талаар дуучин Б.Амархүү хэвлэлийнхэнд “Надад эмэгтэй хүн зодох гэр бүлийн хүмүүжил байхгүй. Нэг эмэгтэй ирээд байн байн намайг тэвэрч аваад байхаар нь холдуулсан” хэмээн ярьж айсан удаатай. Энэ мэт хэргээс хойш хэсэг уран бүтээлдээ гол анхаарлаа хандуулж, томоотой байсан дуучин маань саяхны нэгэн өдөр хүүхдийн 100-ын нэгэн "баар"-аас гарч явахдаа хүнтэй муудалцаж танхайрсан гэх мэдээлэл байгаа юм. Уг хэргийн талаар албан бус эх сурвалжийн хэлснээр,  манай нам ялсан та нар яаж чадахгүй хэмээн Ууган хүчин болох МАН-аараа сүрдүүлсэн гэнэ лээ. 

 

Breakingnews.mn

Д.Аялгуу

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • Zoduulsan geed baigaa choijilsuren ni uuriig ni zodsiim bna lee tegsen amarhuutei hamt yavj baisan hun ni salgaj diilehgui choijilsureng tulhcheed unahdaa yum murgutsiin gene lee shuu

  • монгол ЭХНЭРҮҮД ч хүчирхэг шүү амжилт хүсье нбхра сайн хайрла

  • За сүртэй юм бэ. Аялгуу гэгч одоо хэний захиалгаар хичнээн хэмжээний мөнгө авсан юм бол доо зайлуул. Ганц удаа хоол идэх мөнгө аваагүй л гэж найдъя ккккк

Онцлох мэдээ