...
...

Нэгэн удганы яриа...

30 орчим настай нэгэн залуу ирлээ. Тэр залуу бодлогоширсон итгэл муутайгаар яриагаа эхэллээ.
Миний амьдрал эхнээсээ л бүтэл муутай эхэлсэн.Одоо эхнэрээсээ салсан ажил хийхээр гарчих юм. Орлого мөнгөгүй ч боллоо. Би ер нь яасан хүн бэ? Өөрийгөө ч ойлгохоо байлаа. Та туслаач гэлээ.

Би ч явган бөөлж төөргийг нь үзлээ. Сэтгэл сайтай тусархуу зантай, хийсэн нүгэл бага л хүн юм. Гэтэл онгод эхийн хараал хүрсэн гэв. Ямар хачин юм бэ

Эх нь юунд үрээ хараав гэж асуутал: Эх нь хүүхдээ байнга зүхдэг зүхэл нь биелсэн гэв. Ингээд би тэр залуугаас, Ер нь ээжтэйгээ ямар харьцаатай байдаг тухай асуув.

Миний ээж их хэцүү зантай хүн л дээ.Өсвөр наснаас минь тэнэгдүү, тэнэмэл, том болоод энэ яана. Олигтой амьдарч чадах уу гэх мэтээр их л загнадаг байлаа.

Аав маань намайг өмөөрч, хүүхдээ битгий элдвээр хэлж бай гээд ээжтэй муудалцдаг байлаа. Удалгүй аав маань ч нас барлаа. Гэтэл бас л эцгийн заяагүй буянгүй амьтан болов. Элдэв ажил төрөл ярихаар бүтэхгүй бүтэхгүй. Чи чадахгүй гэх мэтээр буруу мушгина.

Бусад төрөл садангуудад намайг ёстой нөгөө бүтэлгүй нөхөр мэтээр ярина. Ийм байдлаар ээжтэйгээ таарамж муутай өдийг хүрлээ.Тэглээ гээд ээжтэйгээ тангараг тасралтай биш. Дэндүү өөрийнхөөрөө зөрүүд, бодолгүй яриатай ээжийгээ яалтай ч билээ.

Тэгэхээр эх хүн үр хүүхдээ үзэн ядах, үргэлжид харааж зүхэж, загнах, тэдний ирээдүйн амьдралынх нь тухай муу муухайгаар хэлж зөгнөж ярих нь, хүүхдийнх нь хувь тавилан амьдралд, хүчтэй муу нөлөө үзүүлдэг юм байна гэдгийг бид хоёр онгодын тусламжтайгаар мэдлээ. Тэгэхээр одоо яах вэ?

Ээждээ энэ бүхнийг ний нуугүй хэл, та бие сэтгэлээ барьж бай, хэлэх үгээ бодож байж хэлж бай, хүү намайгаа элдвээр муугаар хэлэхээ боль гээд учирлаж, хэлж гуй гэлээ. Тэгвэл бүүр аймаар юм болно. Ээж миний үгийг сонсохыг хүсдэггүй, ер нь их өөрийнхөөрөө, зөрүүд зантай, ойлгохгүй гэлээ.

Тэгвэл одоо яах вэ? Өдий насыг насалсан эх хүн, үр хүүхэдтэйгээ одоо хүртэл дотно харьцаа үүсгэж чадахгүй байгааг яалтай ч билээ. Чи ээждээ цагаан сэтгэлийн бэлгэдэл болсон сүү л сайн өргөж байдаа, тэгвэл тэр биелээд байгаа муухай хэл нь цайрах болов уу гэж зөвлөлөө.

Нэгэн улсын ерөнхийлөгчийг ээж нь, хүүгээ хүүхэд байхаас нь өглөө бүр эрхэм ерөнхийлөгчөө сэрээрэй, гэж сэрээдэг байсан гэдгийг би нэгэнтээ уншиж байснаа санав. Амны билэгээс, ашидын билэг гэдэг энэ буюу.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (7)
  • наад ээжээс чинь илїї аймаар хїн ч бас байна.Ухаан орсон цагаас л эхлээд бєєн хараал хэрїїл байнга аавыг насан туршид нь зовоож байж єєд болгуулсан .Одоо їр хїїхдээ насан туршид нь зовоож байгаа хїн байна аа аймшиг. хэзээ ч миний хїї охин гэж хэлж байхыг нь санахгїй юм.

  • үнэхээр ийм ээж байдаг. яаж ч хэлээд нэмэргүй. яаж ч тус болсон дараа нь муу муухайгаар дуудна. хүнд хэлбэл ариун цагаан эх хүнийг доромжлолоо гэх байх. гэх дээ үнэхээр хайрлах сэтгэл ч төрөхөө больдог юм байна

  • Тийм ээ. Ийм ээжүүдийг яалтай билээ? Ойлгуулья гээд ч нэмэргүй улам дордоно. Эх хүн уг нь үр хүүхдээ хатуу ширүүн үгээр хэлмээргүй, харааж зүхмээргүй л байгаа юм..

  • Яг манай ээж ийм хүндээ. Одоо бол хайрлах ямар ч сэтгэлгүй болсон.

  • хүүхдүүдээ эсэн бусаар загнадаг хүмүүс сайн унш

  • manai mongol eej nar ich dogchin chiruun chuu.!

  • ug bolgon hair gereltsen saihan bj gemeene ur huuhed ni ex ettsegtee hairtai bolj uhaan saruul osdog .. yrgelj haraalguulj zagnuulj bsan hyyhdiin oyun uhaan tolowshdoggyi togtworgyi yrgelj yumnaas aihstresst ortoj muu surdag .. iimd hargis zoduur haraax bish zoolon ygeer hairiin ygeer hymyyjuulex heregtei

Онцлох мэдээ