...
...

"Жаст"-ын Ш.Батхүүг цагдан хорилоо

“Жаст” группийн захирал асан Ш.Батхүү Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн нэрийг барьж хуурамч бичиг баримт бүрдүүлэн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам. долларын зээл авсан гэх хэрэг өнгөрсөн 2013 онд дэгдэж байв. Тухайн үед Ш.Батхүүгийн эзэмшиж байсан “Хадгаламж” банк “Жаст” группийн үүсгэсэн өр, зээлийн улмаас дампуурч, тус банкийг Төрийн банкинд нэгтгэсэн юм. 

Өөрөөр хэлбэл, Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг барьцаалан “Стандарт” банкнаас зээл гаргуулсан, түүнийгээ өөрийн эзэмшлийн “Хадгаламж” банкаар дамжуулан авснаа хүлээн зөвшөөрч, хуулийн байгууллагаас ч үүнийг нь шалгаж тогтоон, түүнд зохих шийтгэлийг хүлээлгэснээр дээрх дуулиан намжсан.

Хэдийгээр Ш.Батхүү хуулийн хариуцлага хүлээсэн боловч “Эрдэнэт” үйлдвэрийн түүхий эдээр барьцаалан “Стандарт” банкнаас авсан түүний 109 сая ам.долларын өрийг өнөөдрийг хүртэл хэн ч төлж барагдуулаагүй байгаа юм. Тэгвэл өнөө орой 20 цагийн үед Ш.Батхүүг цагдан хорих 461 дүгээр анги руу авч явсан тухай ойрын эх сурвалжууд мэдээллээ.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (11)
  • үхтэл нь хорь.яасан цадаж ханадгүй гахай вэ.монголын баялагыг идэж уусан луйварчинг хамсаатнуудаа хэлтэл нь чангалаач.ярвайсан их зантай нөхөр байсан.буцааж төлүүлээч хамаг юмаа нуугаад зарсан гэж худлаа хуцаж байна.ёгзөрт их вм нуугдаж байгаа да.худалч хулгайч луйварчин.бас эрдэнэтээр өрөө төлүүлэх гэж яаж чадаж байнаа.ард түмнийг дэндүү дээрлэхэж байна шүү.шоронд хатаа төлүүл

  • Батхүү шоронд захиалгат аллагад өртөж, түүний хамтрагчид нь хэргээс мултрах жүжигийн нээлтийн ажиллагаа эхлэв бололтой.

  • Эрдэнэт үйлдвэрт учруулсан хохиролыг Ш.Батхүү яаж төлөх вэ? Бүх хөрөнгийг аль хэдийн ээ битүүмжилсэн биз хууль хяналтынхан аа?

  • Eniig horiloo geed yu olj dolooh yum be. Tsaad ezdiig ni...

  • Өрийг нь төлүүлж дуусгаад цааш нь харуул

  • Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг шиг 2012 оноос хойш юу ч хийгээгүй байж, одоо хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно барьж хориод юугаа хийх билээ? АТГ-ын ээлжит шоу юм уу?

  • Томчууд сор залж байгаа юм байх даа

  • Тэгвэл Сугарыг яах гээд байнаа.

  • Ман сор залах нээ.жастын хөрөнгииг хувааж авсан хулгайчуудыг одоо зарла

  • Барилаа ,хорьлоо,тавьлаа

  • СУГАР ГАНЗОРИГ ОЧИРХҮҮ АЛТАН НЯМДОРЖ НАРТАНГУУД БАРЛАГ БАТХҮҮДЭЭ ЯЛАА ҮҮРҮҮЛЭХЭЭР ШИЙДЖЭЭ

Онцлох мэдээ