Ерэн оны нийгмийн өөрчлөлтөөс хойш цаг үе ч, нөхцөл байдал 180 хэм өөрчлөгджээ. Бидний “ах нар” гэж өөриймсгөөр дууддаг байсан тэр оросууд маань одоо шал өөр ард түмэн шүү. Арга ч үгүй биз. Капиталист нийгэмд ороод бараг гучин жил болж байна. Нийгэм өөрчлөгдөхөд дагаад хүмүүсийн сэтгэхүй, ертөнцийг үзэх үзэл бас өөрчлөгдөх нь зүйн хэрэг. Хуучны интернационалч үзлээр хүмүүжсэн, “социализм”-ээс өөр элдэв янзын “изм”-ээр өвчлөөгүй байсан тийм орос “ах нар” гэж одоо байхгүй. Үхээд дууссан нөгөө хэсэг нь үзэл бодол нь өөрчлөгдсөн. Хэрвээ та орос хэлтэй бол тус орны интернет сайт, хэвлэл мэдээллээс энэ бүхнийг харж болно. Орос хэлгүй бол “Ах нар”-ыг битгий төсөөллөөрөө магтаж бай. Орос хэлтэй хүнээс асуух хэрэгтэй. Оросын залуу үе, хойч үе өдгөө Монголын тухай та биднийг доромжилсон, тэнэг балгайгаар дуудсан нийтлэл, санал хүсэлт дүүрэн байдаг. Ялангуяа Монголын Засгийн газрын гишүүд ОХУ-д айлчилсан эсвэл хэн нэгэн сэтгүүлч та бидний талаар бичсэн тохиолдолд иймэрхүү сэтгэгдлүүд байдаг юм.
…“Ха ха тэнэг Монголчууд, тэд чинь тусдаа улс биш биз дээ, хятадтайгаа нэгдчихээгүй бил үү?”, “Монголын талаар сонсолгүй мянган жил болсон байна, тэнд интернет байдаг юм уу?”, “Монголчууд усанд ордоггүй дээлтэйгээ унтдаг бас бөөстэй хэвээрээ гэсэн” гэх мэт. Заримдаа бас биднийгээ “Монголчууд чукчаагаас тэнэг ард түмэн” (зөвхөн монголчуудыг биш бас дундад азичууд, кавказчууд, бас манай төрөл нэгт буриад, халимаг, якут, чукча нарыгаа бас тэгж доромжилно. Ихэнх тохиолдолд оросын ард түмэн монголчууд та биднийг “тэнэгүүд”, “дебилүүд”, “сданууд” гэсэн санааг илэрхийлнэ л дээ. За энэ ч яах вэ, зөвхөн биднийг онцолж биш бас бусад славян бус үндэстнүүдээ ч ингэж доромжилдог гээд тайвширъя. Гэтэл болоогүй ээ. Монголын эзэнт гүрний үеийн байлдан дагуулалт гэж нэг сэдэв Оросуудын дургүйг их хүргэнэ. Энэ бол оросууд залуу эрдэмтэд, оюутнууд хойч үеийн хамгийн дургүй үсийг нь өрвийлгөдөг сэдэв. Ялангуяа Бат хаан Орос болон тэр хавийн бусад улсыг дайлаар мордсон тухай түүхийг сонсохоороо ихэнх орос “энэ бол худал зохиомол үлгэр, баруун европынхон агуу Орос орныг маань сул дорой харагдуулах гэж энэ мэтийн үлгэрийг зохиосон” гэж бат итгэлтэй хэлдэг. “Хаана байна тэр мундаг байлдан дагуулагч Монгол чинь?” гэж ам асууна. “Дэлхийн түүхэнд Монголын Эзэнт Гүрэн гэж огт байгаагүй ээ, яс юман дээрээ славян-арийчуудын эзэнт гүрэн байсан юм” гэж л авна. “Бөөсөндөө баригдаж, тэмбүүндээ идэгдсэн, намхан нуруутай, майга хөлтэй туйлын царай муутай монголчууд яг Дэлхийн талыг эзэлж харагдаач. ха ха ха” гэж шоолно. “Монгол морь гэж энэ жижигхэн одой амьтан яг Дэлхийн талыг яаж эзлэх вэ дээ” гэж тохуурхана. “19-р зуунд анх оросууд Монголд очиход монголчууд Чингис Мингис гэх ямар ч хүнийг мэддэггүй байсан, тэдэнд бичиг үсэг ч байгаагүй, түүхийн ямар ч дурсгал, археологийн олдвор Монголын нутаг дээр байгаагүй, тиймээс Монголын байлдан дагуулал гэдэг бол зүгээр худал зохиомол зүйл” гэж тунхаглана. Харамсалтай нь ихэнх оросууд ялангуяа залуус нь энэ үзлээр хүмүүжиж байна. Түүх мэддэг, юмыг бодитоор харж эрүүлээр сэтгэж чаддаг хүмүүс тэдний дунд цөөхөн. Гэхдээ интернетээр сэлгүүцэх олон оросын дунд тийм хэд нь үнэндээ цөөхөн учир дуу хоолой нь бараг сонсогдохгүй болчих гээд байдаг. Ерээд оны үед Фоменко, Носовский гэх хоёр нөхөр “Новая Хронология” (“Шинэ түүх” эсвэл “Жинхэнэ түүх” гэж орчуулбал зохилтой) гэж нэг онолыг гаргаж ирснээс хойш жирийн оросуудын дунд түүхийг үгүйсгэх, ялангуяа Монголын эзэнт гүрэн, Чингис хааны түүхийг үгүйсгэх үзэл халдварт өвчин шиг л тархаж байгаа юм.
За энэ ч бас яах вэ, тэд төрсөн газар шороон дээрээ лаагаа ч иднэ үү , луувангаа ч иднэ үү өөрсдийн хэрэг. Одоогийн ядмаг монголчууд дээр үед оросыг эзэгнэж байсан гэхэд хэн л дуртай байв гэж дээ. Манай цэрэг армийн талаар ямар нэг таатай мэдээ гарахаар “ах нар” бас л базаахгүй зүйл хэлнэ. “Монголчууд Афганистанд энхийг сахиулж байна” гэсэн мэдээний дор оросууд “Өө энэ хямдхан монгол махнууд НАТО-ийн сумны гол болж явна зайлуул” гэнэ. “Монголчууд олон улсын ийм тийм цэргийн үйл ажиллагаанд оролцож байна” гэхээр “Өө эд нар чинь нусаа гоожуулаад гутлаа чирээд тоос бужигнуулаад гүйдэг арчаагүй амьтад байсан хэдийдээ ийм болчихсон юм, чөтгөр лүүгээ тонил” гэнэ. Нэг иймэрхүү л дүр зураг, ташаа үзэл санаагаар оросын залуу үе өсөж өндийж байна. Гэтэл монголчууд та бид “Орос ах” гээд л шүлсээ үсчүүлээд долигоноод, төсөөллөөрөө магтан дуулаад гүйгээд байдаг. Оросуудыг муулах гэсэнгүй бас оросуудтай муудах хэрэггүй, тэд биднийг хэн гэж дүгнэдгийг мэдчих. Тэгээд л дараа нь магтах, тахин шүтэх чинь таны дурын хэрэг.
Эх сурвалж:
“Рikabu.ru”,“livejournal.com”, “topwar.ru”, “yaplakal.com”, “otvet.mail.ru”, “cont.ws” сайтаас орчуулсан Балт Баяр
Orosuud ugaasaa buduuleg uls shdee, uursdiiguu medehgui ih zantai, muuchilj goochilson, haraaj yeruusun, huniig ih yalgavarlaj haritsdag geed, gadaadad lav andashgui hamgiin buduuleg humuus ni orosuud l baidag,
Er ni tegj oilgood bolj bval doromjiloh geed baihiin blee.
Demii yum niitleh yum daa. Muu comment haigaad bval yamar ch sedveer haan ch oldoh bh aa. Harin uher mongol geed bgaa nuhduud esvel kazah esvel hyatadiin sheesuud bgaa ni gartsaagui. Orosuud bol manai hursh, sain ch hun ihtei muu ch hun tsuungui. Hyatad ch mun adil Ed nartai ev nairtai bh ni chuhal. Iim demii yum bichij bdg p-a bol yag yas hayaj bgaa nuhur bn.
Bodit baidal yag iim baigaa
eniig bicnsen noxor ooroo xujaa bna mongoliig doohs xiix gsn oroldlogo bodlogo
70 80 aad ond xiatadiig maiga zabaan teneg mangar zuzaan dambaal omsdog oxiduud ni maiga dabsalsan xoltei salxind xiiscn unadag ene ter gej ygyi ee mon ix doromjildog baij bilee odoo xar hsarandaa bosoj ireed bga xiatadiin ard tymen hsal oor bolson doromjluulj baixad gemgyi uxaan suuna bosno tebcnine ualna zygeeree uraghsaa alxaad bai mongolcnuudaa
gexdee 2 taltai oilgo uxaantai ni araa bodno teneg ni ulam tenegtene 2 ulsiin mongoliig hsaxax bodlogo hsyy abax geexiin uxaanaar xandaarai
Интернэт сайтдаар мэдээж хамгийн арчаагүй тэнгүүд дур хүслээрээ чалчиж б.даг.Түүнийг зөвхөн анхаараад л орхи.Сайхан мэдээлэл бас бий.
ugaasaa ynenii ni l xelsen bna hsdee arcnaagyi tembyyndee barigdaj uabsan ni ynen hsdee orosuud l tembyynees salgasan hsde ynen uym xelsen xvnd yxer ohsootei gedeg mongolcnuud doromjluulj baij l uym oilgono xa xa
orosuudiin zov bid nar xen um be uxer mongolchuud shte unend bitgii osorx
Kkk tiim lag yum uu amerikiig orostoi yaponiig hyatadtai haritsuulchihgui yu orosuud 70 bidend hugjliin hicheeliig zaagaa bzd vr dvn ni tdorhoi orosuud uursduu busad ulsaas hugjliig ni suraad huuchin mashin importlood arhindaa jibeed aliagaa aldaad bgaa bzd vhsen eliiniihen ih gvren bid nar 150 say ulaa bsan bl delhiig deerelheh bsan yum
Үнэн үнэн оросууд өөрсдөөсөө бусдыг хүн гэж боддоггүй болтой угаасаа тааралдсан болгоноо орос л биш бол элдэв доромж үг адгиын муу онигоогоор илэрхийлж шууд доромжилдог зантай. Бүүр нүүр рүү нь харж байгаад тэр муу үгнүүдээ урсгана. . Орос залуучууд хар тамхи зодоон архи зэрэгт ихээр толгойгоо мэдүүлдэг болсон
Одоо Хятад болон Америкийн залуу үе монголчуудыг хэрхэн доромжилдогийг орчуулах хэрэгтэй. Ялгаагүй ингэж доромжилдог. Ялангуяа эдийн засгийн хараат болсон хятад залуугийн коммент уншихад гарцаагүй үнэн зүйлийг бичсэн байсан даа. "Монголын эдийн засгийн 80% хятадаас хамаардаг, импортын барааны 80% бас л хятадаас хамаардаг, ийм байж Чингисийн үр сад гээд байгааа юм уу? Юан гүрний нийслэл Бээжин байсан. Хубилай бол Хятадын хаан" гэх мэт... Харин америкчууд бол шууд л мексик, тэнэг мангартай дүйцэх монголойд уу, эсвэл нутгийн иргэд буюу индианчууд шиг арчаагүй амьтад гэдэг. Ямар ч улс орны иргэд бусад улс орныг доош нь чихдэг. Манайхан ч оросуудыг гадаадуудыг харамгүй доош нь чихдэг. Ингэлээ гээд сүржигнээд байх хэрэггүй. Хаа сайгүй мулгуу хүмүүс байдаг.
Suuliin ued hyatadiin hogjil devshiliig gaihsn bishirch magtan duulah yanztai. Esregeeree orosiig uzen yaduulj holduulah gesen neg tiimerhuu sanaa ilt anzaaragdah bolloo. Hen ni hen be gedgiig ta nar shig holsnii bicheecheer heluuleltgui mongoliin ard tumen tertei tergui medeh bh. Oros sain bailaa geed bid tedend dagaar orohgui. Hyatad muu bailaa geed bid ard tumniig ni uzen yadahgui. Mongol mongoloor uldeh gej l mash ih charmailt gargaj bgaa bha.
ТЭГЭЭД ОДОО ЯАХ ЮМ. ОРОСТОЙ БАЙЛДАХ ЮМУУ. ТЭД МОНГОЛЧУУДЫГ АРЧААГҮЙ ГЭЖ БИЧСЭН БАЙНА. ЭНЭ ҮНЭН ШҮҮ ДЭЭ. БИ ОРОСУУДЫГ ХЭЗЭЭ Ч АХ НАР ГЭЖ ДОЛИГОНОЖ ТАХИН ШҮТЭЭД БАЙДАГГҮЙ. ХЭН ТЭНЭГ НЬ ОРОС АХ ГЭЖ ТЭНЭГТСЭН ЮМ БОЛОО. ГЭХДЭЭ ОРОС УЛСТАЙ АЯТАЙХАН ХАРИЛЦААТАЙ БАЙВАЛ МОНГОЛ УЛСАД ХЭРЭГТЭЙ.
1990 -д оноос хойш төрсөн Оросын залуу уеийнхэн Монголын одоогийн бодит байдлыг л бичиж дээ. Монголын бүр нийслэл хотынх нь хүн амын 60 гаруй хувь гэр хороололд амьдарч, хальчихсан модон жорлон хэрэглэж, халуун байтугай хүйтэн усаар биеэ угаах боломжгүй хирнээ бүгд гар утас барьж, Prius унацгаана. 1950 оноос Оросуудын устгаж өгсөн тэмбүү, заг хүйтэн одоо дахиад л гаарч байна. Өөрсдийгөө аль 13-р зууны " Чингисийн удам, тэнгэр заяатай " гээд ихэнх нь хөдөлмөрлөхгүй, зээл, халамжаар амь зуудаг хирнээ байнга найр наадам, зохиолын дуу, хошин шог, бөх үзэж л амьдрах ёстой гэсээр улс орны хөгжил урагшлах биш ухраад байна шүү дээ
Үнэний хувьтай шүү
Har bor ustei hun orost nileen bdgdaa tednii deed ue iig ni bathaanii ueiin bidnii uvug deedesiin oros huuhnuuded hiij uldeesen tod buguud hezee ch arilshgui ul muriin batalgaa ni yum shuu dee manaihaan tiim bizde tegeed ch manai uvug deedest hamag saihan huuhnuudee bavuulj yavsan hoich ue ni emzeglej durgui bh ni jam yosnii l zuil shuu de