...
...

"Цэнхэр" үст Цэрэнгийн тэсрэлт

Та бидний дунд "цэнхэр" үст Цэрэн гэдгээрээ алдаршсан бүсгүй бол Э.Цэрэндолгор билээ. Угтаа бол аялал жуулчлалын салбарын “Цэрэн турс” ХХК-ийг  20 жилийн тэртээ үүсгэн байгуулж  захирлаар нь ажиллаж ирсэн түүхтэй. Харин зарим хүмүүс түүнийг сэтгүүлч гэж бодох нь ч бий. Хаана л юу болж бүтэхгүй болгонд үгээ хэлж, өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ гаргууд, олон нийтэд  сэрүүлэг өгч  дуугарч байдаг нэгэн болохоор тэр биз ээ. Үргэлж л олны анхаарлын төвд байдаг Цэрэн энэ удаад Дани улсын брэнд . "DYRBERG/KERN"-ын нүүр царайгаар тодорчээ.

Үргэлж л сонин, содон хүмүүсийг брэндийнхээ нүүр царайгаар онцолж, тухайн хүнийг өөр өнцгөөс харуулдгаараа DYRBERG/KERN брэнд ихээхэн онцлогтой. Дани эмэгтэйчүүдийн хүчирхэг бөгөөд эрхэмсэг бардам, тусгаар тогтносон байдлыг эрхэмлэдэг зан чанар нь DYRBERG/ KERN брэндэд  нэвт шингэсэн байдаг гэдгээрээ бусад брэндүүдээс ялгагддаг гэх нь ч бий.  Эрч хүчтэй, зоримог, дайчин эмэгтэйчүүдэд зориулагдсан DYRBERG/KERN брэндийн нүүр царайгаар өмнө нь нэвтрүүлэгч Чимгээ, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, УИХ-ын гишүүн С.Оюун, АЖ Н.Сувд нарыг сонгож авч, тэсрэлт хийж байсан билээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (13)

Онцлох мэдээ