...
...

Харилцаагаа нууцалсан дуучин Болд, Мөнгөнцэцэг нар папараццид өртжээ

Нийтийн дууны ертөнцөд цахиур хагалан гарч ирж, хоёр ч удаа тайлан тоглолтоо хийгээд амжсан дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар дуулиантайхан гэгч нь салсан. Эхнэр Э.Чулуунчимэг нь фэйсбүүк хуудаснаа салж байгаагаа зарлаж, нөхрийгөө их муу муухай зан ааштай тухай дэлгээд авсан бол, Б.Болд  хариу шүлгийг илгээгээд амжсан. Хос дуучид маань шүлгээр хэлэлцэж байх хооронд нийтийн дууны гүнж гэгдээд байсан дуучин Х.Мөнгөнцэцэг, Б.Болд нарын хос ороолт бүхий зураг цахим орчинд тархаж тэдний харилцаа ил болох үндэс үүссэн гэхэд хилсдэхгүй. Гэвч Х.Мөнгөцэцэг энэ талаар Э.Чулуунчимэг, Б.Болд нартай би найз болохоос өөр ямар нэгэн асуудал байхгүй гэсэн хариулт өгсөн байдаг. Дуучин бүсгүй удалгүй хөл хүнд болж, саяхан хүүгээ өлгийдөн аваад удаагүй байгаа. Харин энэ хооронд Х.Мөнгөнцэцэгийн хүүхдийн аав хэн бэ гэдэг таавар сошиал орчноор нэг хөвөрсөн.Гэвч яах аргагүй дуучин Б.Болдоос өөр сонголт үлдээгүй. Мөн урлагийнхан ч гэсэн  тэр хоёрын тухай шивэр авир хийгээд амжсан. Харилцаагаа энэ мэтээр ихэд нууцалсан Дуучин Болд, Мөнгөнцэцэг нар папараццид өртжээ. Та тэрхүү зургийг "Папарацци" сэтгүүлээс тольдон харна биз ээ. 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (37)

Онцлох мэдээ