...
...

Хадам ээжийн бодлоор Бэр нь хэдэн дотоожтой байх ёстой вэ

Нэгэн хөгжилтэй ч юм шиг, эгдүүцмээр ч юм шиг түүхийг хөрвүүлэн сонирхуулъя.

Олон жилийн өмнө би нөхөртэйгээ гэрлээд, удалгүй түүний ээжтэйгээ хамт амьдардаг хот руу шилжин ирлээ. Хадам ээж шинэхэн бэрээ төдийлөн сүйд болж угтаагүй ч мөдхөн нөхцөл байдалтайгаа эвлэрцгээв.

Нөхрийн амьдардаг хот миний төрөлх хотыг бодвол хавьгүй томовтор, манай тэндэх шиг хувцас хунарын олдоц муу биш, ямар нэгэн ховор зүйлсийг бид талоноор авдаг бол энд зүгээр л дэлгүүрийн лангуун дээр чөлөөтэй хэвтэж байв.  

Би нэг дэлгүүрт гоё торон эмжээртэй дотоож байхыг хараад, хэтэвчиндээ байсан мөнгөө шавхаад шууд таван ширхэгийг бөөндөөд авчихлаа! Ингээд бөөн баяр хөөр болсон амьтан гэр рүүгээ харайлгаж ирээд, хадам ээждээ сайхан мэдээгээ дуулгалаа.

Харин хадам ээж маань сонссоноо юу ч хэлэлгүй, уруулаа жимийн, эрүүгээ ихэмсгээр өргөн яваад өгөв. Орой нь хоолны ширээний ард сууж байхдаа надад ийнхүү “сургамжилсан” юм:

-Алиса, чи миний хүүг огтхон ч хайрлахгүй байнаа даа! Түүний мөнгийг үрэн таран хийхээс өөр гавьяа чамд алга! Ер нь эмэгтэй хүнд гурван дотоож байхад л хангалттай, илүү хэрэггүй!
-Яагаад чухам гурав гэж, Агнесса Павловна?
-Тэнэг юм уу,  Алиса чи!  Нэгийг нь өмсөж байхдаа хоёр дахийг нь солионд хадгална. Ингээд нэг дэхээ солиод угаалаа, хоёр дахиа өмсчихнө. Ийм маягаар ээлжлээд өмсөөд байж болно шүү дээ.
-Тэгвэл гурав дахь нь юунд хэрэгтэй юм бэ?
-Харин гурав дахь дотоожоо эмчид үзүүлэхээр очихдоо өмсөнө! хэмээн хадам ээж “айлдах” нь тэр... 

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ