...
...

Өчигдөр би түүний хоёр дахь эхнэр болохыг зөвшөөрчихлөө

Москвагийн оршин суугч, 27 настай Жамиля бүсгүй Оросын улс түмнүүдийн найрамдлын Их сургуулийн Гадаад хэлний институтийг төгссөн бөгөөд хайртай хүнийхээ хоёр дахь эхнэр болж, исламын уламжлалт гэр бүлийн нэг хэсэг болохоор сайн дураараа шийдсэн байна.

Ингээд түүний ярьсан түүхийг хөрвүүлэн толилуулъя.

Олон эхнэртэй байх ёс заншлыг би өмнө нь огт дэмждэггүй байсан бөгөөд ямар нэгэн байдлаар буруу үйлдэл хэмээн тооцдог байлаа. Эр нөхрөө бурханчлан шүтдэг эмэгтэйчүүд л иймэрхүү балай заншлыг зөвшөөрдөг биз хэмээн дотроо дооглонгуй боддог байв.

Шашин шүтлэгийн хувьд би мусульман хэдий ч тиймэрхүү ёс заншил байдаггүй орчинд өсч хүмүүжсэн болохоор тэр талаар төсөөлж чаддаггүй байлаа. Өөрийнхөө нөхрийг 4 эхнэртэй байхыг нь яаж зөвшөөрч чаддаг байнаа? Ой ухаанд ч төсөөлөгдмөөргүй юм. Энэ чинь сэтгэл зүрхийг шархлуулмаар урвалт, араар тавилт мөн биз дээ? Иймд энэ зүйл байж боломгүй.

Гэвч “Хүн давахгүй гэсэн даваагаараа долоо давна” гэгчээр, нэг л өдөр миний өмнө энэ талаар сонголт хийх мөч тулгардаг юм байна!

Анхны хайр

Би хэдийгээр уугуул, жижиг Чечень улсдаа өсч өндийгөөгүй ч гэсэн намайг маш чанга хатуу ёс заншлын дагуу хүмүүжүүлсэн билээ. Москва надад ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлсэнгүй.

Би энгийн даруухан байж, хөвгүүдтэй ямар нэгэн байдлаар зууралдаж байсангүй. Ном унших маш дуртай байсан учраас бүхий л зүйлийг умартан, зөвхөн ном л уншдаг байлаа. Гэвч гэнэт би дурлачихлаа...

Тэр мөчөөс хойш би өөрийнхөө мөрөөдлийн ертөнцөд амьдардаг болов. Түүнтэй ярилцан, захидал бичилцэж, зугаалан, ерөнхийдөө бидний харилцаа цэвэр тунгалаг байсан юм. Мэдээж, бидний хооронд бэлгийн харилцаа байсангүй.

Гэвч би түүний цор ганц хайрт биш гэдгийг мэдсэн юм. Тэр өөрийн биологийн хэрэгцээгээ өөр бүсгүйтэй хангадаг байж. Үүнийг мэдээд надад гомдолтой, зовуурьтай байсан хэдий ч цаг хугацаа өнгөрөх хэрээр түүнтэй эвлэрэхэд хүрсэн билээ.

Бид албан ёсоор гэрлээгүй учраас түүнийг 100% буруутгаж бас чадахгүй байв. Бид бол шаардлагатай гэж үзсэн, өөрийн хүссэн зүйлсээ хийх эрх бүхий чөлөөт хүмүүс шүү дээ гэж бодож байлаа.

Энэ хүн надад үнэн сэтгэлээсээ дурласан хэдий ч өөр эмэгтэйг гэргийгээ болгож авсан гэдгийг бүхий л зүрх сэтгэлээрээ мэдэрдэг байв. Тэр эхнэртэйгээ танил ч бус байсан бөгөөд маш шашинлаг, ариун ёс суртахуунтай сайн бүсгүй хэмээн ойр дотныхон нь түүнд санал болгож гэрлүүлсэн аж.

Харин түүний эцэг эх нь хүүгээ ахин гэрлэх болбол эсэргүүцэхгүй гэсэн байна. Гэвч түүний зүгээс надад гэр бүл болох санал тавихгүй л байлаа. Магадгүй, тэр намайг хүний хоёр дахь эхнэр болох чадвартай бус хэмээн тооцож байсан байх.

Бодол санааны тарчлаан

Дараагийн хоёр жил миний хувьд маш хүнд өнгөрөв. Би амьдралынхаа бүхий л утга учрыг алдсан мэт санагдах боллоо. Гэвч Москва намайг нүдээ нээхэд минь тусалсан юм. Би маш олон янзын хүмүүстэй харилцан, юунд ч төдийлөн шүүмжлэлтэй хандахаа болив. Бодол, хандлагаа өөрчлөхөд Их сургууль маань ч мөн тусаллаа. Би курсын ажил, дипломоо Кавказын олон үндэстнүүдийн тухай бичиж хамгаалсан юм.

Олон эхнэртэй ёс заншилд хандах миний үзэл бодол ч аажмаар өөрчлөгдөж эхэллээ. Эхнэртэй эрчүүд эртнээс л өөрийн ахын бэлэвсэн гэргийг ганцаардуулахгүйн тулд эхнэрээ болгон авдаг байж. Энэ нь нэг бодлын буянлаг үйлс мэт.

Олон эхнэртэй байх заншлын мөн чанар нь тэднийг бүгдийг нь аз жаргалтай байлгахад оршдог гэнэ. Мөн эрчүүд хомсдолтой тохиолдолд бас эерэг талтай аж.

Гэвч би өөрөө цор ганц эхнэр нь бус гэр бүл дотор өөрийгөө амьдарна гэж бодохоор эхлээд надад маш таагүй санагдаж байлаа. Өөрөөр хэлбэл, дотроо маш зөрчилтэй байв.

Насан туршийн хайр

Гэнэт миний амьдралд ТЭР ороод ирэв. Тэр бол “ийм л хүнтэй гэр бүл болно доо” хэмээн миний төсөөлж байсантай таарахгүй хүн байлаа. Тэрээр оюуны хөдөлмөр эрхэлдэггүй, музей сонирхдоггүй, хаа тааралдсан газраа унтаж чаддаг нэгэн. Гэвч тэр халамжтай, сэтгэл сайтай. Амьдралд хайртай, түүнийг үнэлж цэгнэж чаддаг нь надад их таалагдсан.

Түүнийг эхнэртэй гэдгийг би хожуу мэдсэн юм. Тэрээр өөрийн авааль эхнэрийн тухай ярихаар нэгэн удаа зориг гарган надад хэлсэн. Түүнийг сонсоод яг л нам цохиулах мэт болж билээ.  Гэвч би түүнийг хайрлахаа больсонгүй. Түүнийг ямар ч бэрхшээлээс айхгүй гэдгийг би мэдэж байв. Тэр хоёр эхнэртэй байсан ч хоёуланг нь аз жаргалтай байлгахын төлөө бүхий л боломжтой зүйлийг хийх чадвартай хүн.

Олон эхнэртэй байх заншил манай шашны бүх хүмүүст ч таарах зүйл биш аж. Ойр дотныхон маань гэхэд, миний шийдвэрийг тун эмзэг хүлээн авсан. Ээж минь ингэж хэлэв: “Би чамайг аливаа зүйлийг ойлгох чадвартай, сайн хүүхэд гэж тооцдог байлаа.  Түүний эхнэрийн тухай чи ер нь бодолцож үзсэн үү? Тэр эмэгтэйд ямархуу мэдрэмж төрөх бол?”

Түүний хэлсэн үгс намайг шархлуулах мэт болов. Мэдээж, би энэ талаар нэг бус удаа бодолцож үзсэн. Иймээс ч өөрийнхөө зөвшөөрлийг тэр даруйд нь өгөөгүй билээ. Түүний авааль гэргий энэ бүхэнтэй эвлэж зохицох чадвартай гэж тэрээр надад итгүүлж чадсан юм.

Бид хоёрын аль нэггүйгээр тэр өөрийнхөө амьдралыг төсөөлж чадахгүй гэсэн. Би түүнтэй бүр урд насны төөргөөр учрах тавилантай байсан гэдэгт тэр итгэлтэй байсан. Миний түүнийг гэх сэтгэл ч мөн улам ихэссээр байв.

Авааль эхнэртэй нь харьцах талаар

Би түүний эхнэрийг сайн ойлгож байлаа. Тэр бүсгүй Түүний төлөө юуг л бол юуг уучилж өршөөхөд бэлэн байв. Тийм эр хүнтэй хамт амьдрахын тулд юуг ч хийхэд бэлэн байсан.

Би ч Түүнтэй хамт байхын тулд маш их эр зориг гаргасан. Одоо түүний эхнэр Чеченьд амьдарч байгаа. Би түүнтэй анх уулзах мөчийг төсөөлөн бодсоор. Түүнээс эр нөхрийг нь булаах явдал миний зорилго биш гэдгийг тэрээр ойлгоосой, би тэдний гэр бүлийг нураахын тулд тэнд очиж буй хэрэг биш, харин нэг хэсэг нь болж, түүний итгэл найдварыг хүртэхээр ирсэн гэдгийг тэр бүсгүй ойлгоосой гэж хүсч байна.

Хүнд хайрлагдаж амьдрахыг би өөртөө зөвшөөрсөн. Харин одоо түүний авааль эхнэртэй хамт хэзээний сайн найзуудын адилаар гал тогооны өрөөндөө ярилцаж суухыг, мөн түүнтэй бүхий л сэдвээр хөгжилтэй яриа өрнүүлэн, өөрсдийнхөө хайртай эр нөхөрт хоол унд бэлтгэж өгөхийг мөрөөдөж байна.

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (14)
  • Албан ёсны хууль манайд үгүй болохоос биш амьдрал дээр 2 байтугай бүсгүйтэй эрчүүд зөндөө.Гайхах зүйл огт алга.Дээр үед ч одоо ч байсаар байга.Эзэн Чингис хаан 300 хатантай байсан гэдэг биздээ.

  • мэдэгдэхгүй болохоос монголд 2-3 эмэгтэйн дунд явдаг эрчүүд их байгаа даа.ялангуяа томчууд . эрчүүд амьдрал нь гайгүй болоод ирэхээр эхлээд байраа,машинаа, дараа нь эхнэрээ сольдог болсон нь нууц биш. Бандааш гантулгыг хар. УИХ-д суугаад бандааш нэр аваад л... ккк.

  • сука дурак

  • zavxai xognuud be uuriin 1 xani ur xuuxdee tejeej

  • Монголчууд саяхан л хурэл 3 хуртэл эхнэртэй л бсан шуу 21 он хуртэл энэ бол хучтэй чадалтай оорийгоо ялсан хариуцлагтай эрчуулийн явдал урдны 12-15 зуун хуртэл монгол эрчуул ийм л бсан. Манжууд л бурханы шашиныг монголд оруулахдаа олон эхнэр нугэл муу щашинд таарахгуй гэж мунруулаг явуулсан манжууд 2 зуйлээс их айсан монголчуудыг уржиж осох ген сайтай эрээс эр зоригтой эрэмгий ур хуухдууд заяадаг ухаантай хатуу чанга явдалтай эрчуул олон болхоос айсан тм учир том хууг бага хууг нь лам хуртэл болгож монголчуудыг 600 мянгахан болгсон шуу тм учир энэ бол айх гайхах зэвууцэх узэн ядах зуйл биш шуу

  • saihan shashin mongold hujagad aldaj baihaar 2 ehnertei baihiig zovshoormoor yum

  • ogt medehgui setgelzui bna unshihad ergetsuuleh yum ih blaa

  • Төрлөхийн мах цусанд нь шингэсэн зүйл байхдаа хөөрхий...

  • Yag unendee mash zow bodlogo yum shuu de!Horwood hani ijlee aldsan belewsen bolon nohorgui huuhnuud zaawal gants bie er huntei suuna gewel teren shig hudlaa yum baihguig gants bie bolon orh tolgoilson emegteichuud bugd 1 duugaar batlana!Nasaaraa hund hairlagdahgui hairlahaui amidrana gedeg shorond yal edelj baiagaagaas yalgaa yu bnaa tamini ee????

  • uun syrtei um be. Heden zuunii tursh laliin ulsuudad iim l huuli yilchilj baigaa biz dee. arabaar yaridag 300 saya, arab busaar yaridag terbum shahuu hymyys 4 ehnertei amidardag huulia dagaad bolj l baina.... ugaasaa emegtei hyn gerlesneesee hoish 3-5 jiliin dotor dddoh ni barag ajillagaagyi bolood sonirhol ni buuraad eriinhee heregtseeg hangaj chadahgyi boldog.

  • Гэцүү л дээ бидний монгол эрчүүд ийм сэдэв гарахаар зөвшүү л гэдэг.. болно доо болно гэдэг ..яс юман дээрээ үгүйл байдаг байхгүй юу ..сонирхол буураал хуучин эхнэрийнхээ мөөмийг барьхыг хүснэ нөгөө нь хн гэнэ..дуусааа

  • Жин нэмэгддэггүй л юм бол сайхан сонсогдож байна. "Завгүй явааг харж байгаа биддээ? Өлсөөд байвал өөрөө хийхгүй юу" гэж ширэв татдагийг бодоход бас л сайхан нөхцөл шиг санагдлаа. Олон эхнэр надад хоол хийж өгөхөөр тэмцэлдэх нь байна шүү дээ. Хэн нь орой массаж хийж өгөхөв, гээд л. Гэвч эмэгтэйчүүд бол тоглоом биш шүү дээ. Тэд бол юу гэдийн, кимчи, цагийн тохиргоотой бөмбөг л гэсэн үг. Хашир жаахан бэлтэй гар байх л даа. Бидний монгол эрчүүд бол яахав дээ. Жаахан боломжоо үрэн таран хийгээд дуусмагц нөгөө сонирхоод байсан, эхнэр нь болоход бэлэн байсан нөхдүүд дөлөөд алга болно. Тэгээд л үнсээ зуураад, хорголоо тоолоод л сууна даа, айн?

  • Шашин нь тэгж номлодог юм бол зохицохгүй гээд яахав дээ.

  • Тэнэг юм аа????????

Онцлох мэдээ