...
...

Монгол бүсгүйд дурласан Солонгос саятан

Хүмүүний амьдрал гэдэг элдэв учралаар баялаг юм хойно бидний эргэн тойронд сонин содон зүйлс байнга тохиолдсоор байдаг билээ. Үүний нэг тодхон жишээ бол Фэйсбүүк найзуудын маань нэг болох Нарантуяа Валя-гийн пост юм.

Тэрээр Германд боловсрол эзэмшсэн бүсгүй бөгөөд тэнд хамт сурч байсан нэгэн Солонгос залуу түүнд зориулан хоёр боть зохиол туурвисан байна. Одоогоос олон жилийн өмнө түүнд сэтгэлээ өгсөн солонгос оюутан марталгүй сураглаж явсаар 2005 онд уулзсан аж.

Сүлжээ рестораны босс, шоуны найруулагч продюссер уг эр саятан бизнесмэн болсон хэдий ч сэтгэл зүрхэнд нь хоногшсон монгол бүсгүйг он жилийн уртад огтхон ч марталгүй сэтгэлдээ тээж явсан бололтой. Ингээд уг сонирхолтой түүхийн талаар бичсэн постыг толилуулахыг хүслээ. Гэгээлэг сайхан хайрын түүхийг аль болохоор олон уншигчдад хүргэвэл бага ч атугай сэтгэлийн шим тэжээл болох буй заа.

“2005 оны 12-р сард дунд ах минь: "ТВ 9-өөр нэг солонгос хүн, чамайг олж өгсөн хүнд өндөр шагналтай гэж зарлаад байна.Хамт сурч байсан хүн чинь бололтой.Би чиний утсыг өгчихлөө" гэж утсаар ярилаа.Би мэл гайхаад өнгөрөв.Гэтэл дараахан нь нэг монгол хүн залгаж: "Та төдөн оны үед, тэнд сурч байсан, тэр гэдэг хүн мөн үү.Та тийм нэртэй солонгос хүн таних уу" гээд залгадаг юм байна.Гадаадад хамт сурч байсан, тухайн үедээ эгч, дүүс болж дотно явсан Хойд Солонгосын нэг оюутан 20 гаруй жилийн дараа намайг эрж хайна гэж хэн санах билээ.Тэр өдөртөө нөгөө дүү маань Солонгосоос ярьж байна гээд залгав. 2 хоногийн дараа Улаанбаатарт уулзалдахаар боллоо. Би ойр дотныхоо хүмүүсийг дагуулан “Тэнгис” кино театрт очиход, тэр хүн баахан бие дагалдагчтайгаа сүр дуулиан болж угтлаа. 1989 онд 2 Герман нэгдэхэд БНАГУ-д сурч байсан Хойд Солонгосын оюутнуудыг нэг газарт бөөнөөр нь лагерьлуулан нутаг буцаах үед тэр залуу нэг найзынхаа хамт зугтаан Баруун Берлиний Өмнөд Солонгосын ЭСЯ-нд очин, тэндээсээ Өмнөд Солонгос руу дүрвэн гарсан юм билээ. Өмнөд Солонгост очоод хоолны сүлжээ ресторанууд ажиллуулж, ТВ-ийн шоу нэвтрүүлгийн хөтлөгч, найруулагчаар ажиллан хөл дээрээ зогсон, саятан болсон гэдэг. Бид германаар хальт хульт ярьцгаан, зарим ойлголцохгүй зүйлээ орчуулагчаар дамжуулан ойлголцож байв. Аль аль нь, ялангуяа тэр хүн 20-иод жилийн хугацаанд огт хэрэглээгүй герман хэлээ бараг мартах шахсан байлаа. Тэр хүн 1996 онд намайг дурсан 2 боть зохиол бичсэн гээд номнуудаа бэлэглэв. Намайг олох гэж олон удаа зар өгсөн ч амжилттай болоогүй тухай, яажшуухан ганц бие амьдарч байгаа тухайгаа баахан хуучилцгаав. Бид баахан дагалдагчтай нь, бас Монголд үйл ажиллагаа явуулдаг Скайтел ХХК болон бусад Монголд үйл ажиллагаа явуулдаг Солонгосын компаниудын захирлуудтай хамт 2 өдөр дараалан зоогонд орцгоогоод буцацгаасан. Намайг хэд хэдэн удаа Солонгост урьсан ч би очоогүй. Утсаар байнга холбогддог байсан ч би утасны дугаараа сольсноос хойш холбоо тасарч билээ. Бид хамт сурч байхдаа зүгээр л эгч дүүсийн харьцаатай байсан. Тэр оюутан надаас 7 дүү байсан санагдана. Гэхдээ л намайг 20 гаруй жил марталгүй дурсаж,  надад зориулан зохиол хүртэл бичсэнд нь баярлаж явдаг юмаа” хэмээн уг постонд өгүүлээд нэлээн хэдэн дурсгалт зургуудыг хавсаргасан байна. 

Түүний энэхүү постыг фэйсбүүк найзууд нь болох мань мэтийн олон хүмүүс сонирхон, коммент бичин санал бодлоо хуваалцсаны дотор солонгос хэл мэддэг нэгэн найзын бичсэнээр, номны тухай танилцуулга зурагаас хөрвүүлсэн бололтой, дараах зүйлийг дурджээ: “Та нэрээ Солонго гэж хэлж өгсөн бололтой, залуу танаас нэрний утгыг асуухад нь та: Монголчууд танай улсыг дэлхийн бусад улсаас өөрөөр Солонгос гэж дууддаг. Тэр арынх нь "с" үсгийг хасвал Тэнгэрийн Солонго гэсэн үг. Солонго нь мөн үзэсгэлэнтэй гэсэн утгатай... гэж тайлбарлаж өгсөн бололтой. Залуу: Тийм болохоор бид Солонгын оронд амьдардаг хүмүүс гэж бичсэн байна. Номны нэрний тухайд " Солонго, Түүний минь нутаг" гэх байх... Тэр танд Хайртай байж, "Сэтгэлд өвтгөн хоногшсон хайрт Нарантуяадаа" гэсэн байна. Мөн Одоо Хойд Солонгост буй хамт сурч байсан нөхөддөө, өөртөө, бас аав ээждээ зориуллаа~ гэсэн байна”...

Үүний хариуд постын эзэн нэрнийхээ утгыг гадаад оюутнууд бие биедээ тайлбарлаж өгдөг байсан тухайгаа дурссан аж. Тэр үед уг залуу нэрийг нь нарны туяа буюу үзэсгэлэнтэй солонго гэж ойлгож авсан бололтой.

Мөн бас нэгэн найз нь: "Маш гоё ... он жил улиран одсон ч хайр сэтгэлээ зүрхэндээ тээсээр, нандигнасаар, сурагласаар олж уулзжээ. Тэрхүү сэтгэлээ 2 боть номондоо буулгаад ... Хм..Юун олон ангит Солонгос кино...1-рт, тэр ном орчуулагдаж гарахыг тэсч ядан хүлээж байна, 2-рт, кино болгоход  нь хувь нэмрээ оруулмаар санагдчихлаа" хэмээн бичсэн байна.

Түүний энэ түүхээр кино бүтээвэл одоогийн гараад байгаа Солонгос сериалуудыг бут цохихоор сонирхолтой болно хэмээн соошлын олон найзууд санаа оноогоо хэлсэн байна лээ. Үнэхээр ч уг номыг солонгос хэлнээс хөрвүүлээд, кино болгочихвол дэлгэцийн сайн бүтээл болчих магадлалтай санагдсан шүү...

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (18)
  • "солонго түүний мин нутаг"олн ангит кино бичих хүн бнауу??? үзээд нулимс гаргхгүй ээ бүүр асгаруулх хүн бэлн бноо

  • сайхан түүх байна, ийм тохиолдол байдаг шүү дээ.

  • Haana ch kom unshaad yawj bhad ihenhdee l eos surthuunii mash undur dogoldoltoi humuus mash ih bnh yum yag unendee bol hugjil gedeg ni humuunii uhamsart l bdag yum

  • za bolij yz muusain solongosuudiig 1 ix xoorgox gej uadsan bna muu sanaagaaraa nomer 1 xvmuus tegeed ocnood naaldaad suugaacndee xar teneg xvvxeeen

  • Yostoi mundag emegtei. Bi bas zamiin uuded ajillaj amidardag hun. Ene emegteig neg er huistentei holbogdoj orootaoldoj bsniig haraagui sonsoogui herev tiim bol ter joohon zamiin uuded bugd l medeh yostoi Ulger jishee emegtei ????????

  • Элдвээр хэлмээр хэл нь загатнадаг гарууд их бхииймаа. Баабарын хэлдгээр 00-ын хананд янзан бүрийн юм зурдаг нөхдүүд одоо энд тэнд сэтгэлээ онгойлж явах юм. Сайхан л бна ш дээ. Хүн хүнд дуралдаг л биз дээ, заримдаа хэзээ ч мартхааргүй. Гээд энэ гажиг зүйл үү?. Сайхан л түүх байна.

  • saaral landtai neg ah bsan, 2006.2007 oni ued bhaa, Naraa egch chini uuru yag solongos huuhen shig te, saihan tuuh bn

  • Naraa egch maani neg zaluutai yavdag bsniig mednee, mash tsuuhun hun medne, zamiin -uuded bhda neg goe ahtai haaya ereen garch uulzdag bsniig n

  • 1989 ond oyutan bsn bol odoo 50 nastai yu anuuhnaaraa bndaa tsogiod bai ...

  • Solongos humuus uhaantai hodolmorch humuus bas mash hetsu amidral tuulsan bdg tiimdee ch ted gun gunzgii durlaj chaddag bh gj boddog bas neg talaaraa setgehuin emgeg ch gj helj bn

  • Emee nar odoo boli boli ingej ongorson balarsan hoshin shog shig yum bichij huuhed nohoin doog bolohoos icheech ur huuhed ach zeetei l bailgui odoonii zaluuchuud shal oor uhamsar setgehuitei bolson adilhan emee nartaigaa dankh yorooldoj suuhdaa l naad solongos kinogoo yarij suu l daa zaaval olon niitiin suljeend onigoo boloh shaardlaga yu l bna daa emee mini

  • ajigaa keks sain zaaj de dvv hvv n olon jil bodoostoi bsn bhne

  • Доор сэтгэгдэл бичигч Замийн Ууд гэгч атаархагчдийн нэг бололтой.Би Нарантуяа эгчийг таньдаг болоод 20 иод жил болж бна.Ганц удаа эртэй аальгуйтэж байснийг нь хараагуй сонсоогуй.Би удирдлаганд нь олон жил ажилласан хун дээ.Замын Уудын бусгуйчуудийн бахархан улгэрлэгч эмэгтэй юм шуу

  • naad naraa chin zamin uudiin balai zavhai avgai shde,banzal gajig avgai

  • humuusee jaahan es surtahuun soeltoi baival yaaj bn humuusiig eldveer muu helj taashaal avdag hognuud ih olshirch bn daa

  • жинхэнэ хайр гэж энэ байхдаа. гайхамшигтай

  • Социалиүмын үеийн хүмүүс Хүмүүжил өөр монголчуудын нүднээс дулаан гэрэл мэдрэгддэг байв.Харин өнөөгийн бүсгүйчүүд Солонгосыг дуурайж мэс засал хийж үнээ өсгөл гээд ядчих юм

Онцлох мэдээ