...
...

”JCI Импакт”салбар байгууллага сурагчдад амны хаалт тараалаа

"JCI” олон улсын байгууллагын салбар байгууллага болох "JCI Impact"  салбар байгууллагын төлөөлөл Япон улсын JCI Kitakyushu салбартай хамтарч Ulaanbaatar Dream Summit /UDS/ төслийн хүрээнд утааны голомтод оршдог  39 дүгээр сургуулийн 1600 гаруй сурагчдад  стандарт шаардлага хангасан амны хаалт тараажээ. 

Тэд тус төслийг  хоёрдахь удаа  хэрэгжүүлж байгаа аж. Энэ талаар "JCI Impact" салбар байгууллагын 2018 оны ЕрөнхийлөгчБ.Мөнхдөлөөс тодруулахад, тэрбээр "Төслийн хүрээнд  Ерөнхий боловсролын сурагчид дунд  нийслэл хотоо хэрхэн сайжруулах талаар жил болгон зохион бичлэгийн уралдаан зарлаж, бүтээлч арга хэмжээг өрнүүлдэг юм. Энэ жилийн тухайд “Утааны хор уршгаас хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?” зохион бичлэгийн уралдаан зарласан. Тус зохион бичлэгийн уралдаанд Чингэлтэй дүүргийн 39-р сургууль хамгийн идэвхтэй оролцсон учраас  тус сургуулийн  сурагчдад  амны хаалт буюу маск тарааж,  мөн энэ талын зөвлөгөө өглөө" гэв.

  "Бага насны хүүхдүүдэд маск зүүлгэж хэвшүүлэх нь агаарын бохирдлоос хамгаалах хамгийн үр дүнтэй аргын нэг"  хэмээн JCI Impact  салбар байгууллагын залуус үзэж  дээрх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн гэдгийг тодотгож байв.  

Сонирхуулахад, "JCI Импакт" салбар байгууллага нь 2015 онд  JCI Монгол Үндэсний байгууллагын албан ёсны 13 дахь салбар болон батламжлагдсан юм. Одоогийн байдлаар тус байгууллага  нь   66 гишүүн, 75 сонирхогч гишүүдийг эгнээндээ нэгтгэн  хүрээгээ тэлжээ.

JCI байгууллага нь 18-40 насны залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүс сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага юм.

 

Б.Алтжин 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Энэ JCI гэж нэг новшийн газар байнаа.Энэ байгууллага гээчтэй холбогдсон хөгшин залуу юмнууд худлаа цэцэрхэж том том хуцахаас өөр юу ч хийхгүй цагаан гартнууд, хор найруулагчид болох юм.Хаанахын ямар гээч сайхан нэр хаягаар халхавчилсан газар вэ

Онцлох мэдээ