...
...

“МОНГОЛ” HD телевизийг нөхөж, ухрааж үзэхийг ЗОГСООЛОО

Олон нийтийн хамгийн их үзэх дуртай телевизүүдийн нэг болох “МОНГОЛ” HD сувгийн бүх хөтөлбөрийг нөхөж, ухрааж, зогсоож үзэх боломжгүй болсонд гайхсан хүмүүс сошл орчинд санал сэтгэгдлээ ар араасаа илэрхийлсээр байна.

Тэгвэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-нд “МОНГОЛ” HD телевизийн хүсэлтээр Skymedia, Univision зэрэг компаниудын сувгаар ухрааж, нөхөж, зогсоож үзэх боломжгүй болсныг албан ёсоор мэдэгдсэн юм.

Харин “МОНГОЛ HD” телевизийн мэдэгдсэнээр ухрааж, нөхөж, зогсоож үзэх үйлчилгээнд төлсөн хэрэглэгчийн төлбөрөөс нэг ч төгрөг авдаггүй бөгөөд энэхүү үйлчилгээ нь “МОНГОЛ” HD телевизийн үйлчилгээ биш хэмээн мэдэгджээ.

Мөн нэг талаар нөхөж, ухрааж үзэх үйлчилгээ нь тухайн телевизтэй хамтарч ажилладаг арилжаа, зар сурталчилгааны компаниудад тун ашиггүй байдаг аж.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (20)

Онцлох мэдээ