...
...

Сөүл дэх өвөрмөц шийдэлтэй амины орон сууц

Энэхүү орчин үеийн байшин Сөүлийн намхан байшингууд байрладаг районд, 100 гаруйхан шоо дөрвөлжин талбай эзлэн оршдог аж. Байшингийн эзэд нь гэр бүлийн дизайнер хосууд юм байна.

Доод том хонгил, асар бүхий дээврээ оролцуулаад байшин бүхэлдээ таван хэсгээс бүтжээ. Байшингийн үндсэн бүтэц нь цутгамал бетон бөгөөд гадна хэсэгтээ үнс, нүүрсний холимог ашигласан аж.

Эргэн тойрны давчуу байдлыг үл харгалзан, дизайнер хос маш өвөрмөц шийдлийг бүтээж чадсан байна. Тэд гадна болон доторх орон зайн хооронд нарийн холбоо хэлхээ тогтоожээ.

Жишээ нь, угаалгын өрөөний дээд таазанд цонх байрлуулж өгсөн нь угаалгын онгоцон дотроо хэвтэнгээ цэлмэг тэнгэрийг ширтэн, наранд биеэ ээх, мөн бүрхэг өдөр намираа борооны зөөлхөн чимээг чагнан кайфтай хэвтэх боломжийг олгодог гэнэ. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ