...
...

Ж.Мөнгөнсүх "Voice"-т тэнцээгүй ч, шоуны талаар ингэж ярьжээ

"SBN" телевизийн бүтээл "Сонголт" олон ангит кинонд дүр бүтээж олонд танигдсан жүжигчин Ж.Мөнгөнсүх угтаа бол сэтгүүлч мэргэжилтэй юм билээ.Оюутан байхдаа л 2, 3 кинонд дүр бүтээгээд амжсан тэрээр сургуулиа төгссөн даруйдаа "Эмоци" продакшны жүжигчин болж хэсэг уран бүтээл туурвисан. Удалгүй хамтлагаасаа гарч БОНХАЖ-ын яамны хэвлэлийн албанд эзэмшсэн мэргэжил болох "сэтгүүлчээрээ" өдийг хүртэл ажиллаж байгаа  юм билээ. Төрийн албанд орж нам гүмхэн амьдрах болсон хөрвөх чадвартай жүжигчин, сэтгүүлч залуу маань энэ удаад дэлхийн хэмжээний шоу "Voice"-т оролцжээ. Харамсалтай нь, Ж.Мөнгөнсүх тэнцээгүй ч "Энэ хорвоод хүн болж ирсэнээр олон зүйлд өөрийгөө сорьж, чадах хэрээрээ өөрчлөгдөж байхыг хүсдэг. Нэгэн хэвийн нэг хэвэнд цутгасан юм шиг амьдрах утгагүй шд. Тэгээд ч дуулах их дуртай учраас дэлхийн хэмжээний энэ тайзан дээр гарч үзэхийг хүссэн бөгөөд 1000 гаруй оролцогчдоос сонгогдож 110-т багтан BLIND AUDITION-д оролцож чадсан нь надад амжилт байлаа. Гэхдээ хэзээ ч бууж өгч шантрахгүй, энэ шоу дараачийн олон ажлын минь эхлэл болох гүүр байгаасай... Удахгүй олон зүйлээр уулзах болно..." хэмээжээ. 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ