...
...

Сар шинийн баярын өдрүүдэд ажиллах банкуудын хуваарь

ХААН БАНК

Хоёрдугаар сарын 16, 17, 18-нд бүх салбар, тооцооны төвүүд амарч, 19-нөөс хуваарийн дагуу ажиллана. 

ГОЛОМТ БАНК

Шинийн гурванд буюу өнөөдөр тус банкны ''Солонго'', ''Москва'' салбарууд 11.00 цагаас ердийн хуваарийн дагуу ажиллана. Хоёрдугаар сарын 19-ний өдрөөс бүх салбар ердийн хуваарийн дагуу ажиллана. 

ТӨРИЙН БАНК

Шинийн 3-нд буюу хоёрдугаар сарын 18-нд дараах салбарууд ажиллана.  

Занабазар
Тавин мянгат
Таван шар
Бөхийн өргөө
120 мянгат
3-р хороолол

Хоёрдугаар сарын 19-ны өдрөөс бүх салбар нэгжүүд ердийн хуваарийн дагуу ажиллана.

КАПИТРОН БАНК

Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд бүх салбар амарна.  Хоёрдугаар сарын 19-ний өдрөөс бүх салбар хуваарийн дагуу ажиллана.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Хоёрдугаар сарын 16-18-ны өдрийг дуусталх хугацаанд бүх салбар тооцооны төвүүд амарна. Хоёрдугаар сарын 19-ны өдрөөс бүх нэгжүүд ердийн хуваарийн дагуу ажиллана.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ