...
...

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 18. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 3. Адъяа гараг. Могойг хүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй, цагаагчин могой өдөр.

                          Барилдлага: Үхэх
                          Шүтэн барилдлага: Нэр өнгө 
                          Суудал: Шороо

Өдрийн наран 7 цаг 53 минутад мандан, 18 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ