...
...

Гүржийн мэргэн буучид 2014 онд украинчуудыг буудсанаа хүлээжээ

Евромайданд оролцохоор 2014 онд Украин руу хүрч ирсэн Гүржийн цэргийнхэн Киев хотод украинчуудыг буудсанаа хүлээн зөвшөөрсөн байна.

Мэргэн бууч Коба Нергадзе Гүржийн ерөнхийлөгч асан Михаил Саакашвилигийн зөвлөх Мамука Мамулашвилитэй тухайн үед уулзсан тухайгаа ярьжээ. Тэр уулзалтын үеэр ерөнхийлөгчийн зөвлөх түүнд: “Майданд эмх замбараагүй байдал үүсгэх зайлшгүй шаардлагатай байгаа. Үүний тулд эсэргүүцэн жагсагчид болон цагдаагийнхан аль нь ч хамаагүй, шууд буудах хэрэгтэй” хэмээн зөвлөсөн гэнэ.

Ингээд хоёрдугаар сарын 14-15-ны үед тухайн үед эсэргүүцэгчдийн хяналтад орчихоод байсан “Украина” зочид буудалд Гүржийн мэргэн буучдыг цуглуулсан аж. Тэдний өмнө Майданы комендант Андрей Парубий /одоо Дээд Радын хурлын даргаар ажиллаж байгаа/ үг хэлж, мөдхөн тэдэнд “даалгавар өгөх болно” гэдгээ амласан байна.

Тэрхүү уулзалт дээр америкийн цэргийн албан хаагч хэмээн танилцуулсан Кристофер Брайн байсан гэнэ. Үүнээс хойш хэд хоногийн дараа “хамгаалалтад зориулсан” зэвсгүүдийг авчирчээ. Тэдгээр нь ихэвчлэн СКС карабинууд, Калашниковын автоматууд, мөн мэргэн буучийн СВД винтовууд байсан аж.

“Хоёрдугаар сарын 20-ны өглөө эрт, 8 цагийн үед консерваторийн зүгээс би буун дуу сонссон. Ингээд 3-4 минутын дараа Мамулашвилигийн бүлэг “Украина” зочид буудлын гуравдугаар давхраас гал нээж эхэлсэн. Хэсэг буудаж байгаад дараагийн өрөө рүү шилжиж буудах маягаар ажиллаж байлаа. Ингээд бүх зүйл дууссан хойно биднийг явахыг тушаасан” гэж Нергадзе ярьжээ.

Дашрамд дурдахад, "Энэ Украйн улс гэдэг бол миний удирдаж байсан тагнуулын албаны олон жилийн ажиллагааны үр дүнд үүссэн зохиомол улс юм. Энэхүү зохиомол улсыг бид зориудаар хиймлээр бий болгож Оросын өмнүүрх жийрэг бүсээ болгож чадсан билээ" хэмээн ярьж байсан гадаадын тагнуулын албаны нэгэн даргын үгнээс харахад л, барууныхан ямар зорилгоор улс орнуудад үймээн самуун дэгдээдэг болох нь илэрхий байна. 

"Тусгаар тогтносон улс орнууд уруу дайран орж бүхэл бүтэн ард түмнүүдийг хядаж устгаж байгаа энэ хүмүүс бидэнд жинхэнэ ардчилал болон эрх чөлөөт амьдралын үнэт зүйлүүд гэж юу болохыг зааж сургах ядаж ёс суртахууны ч эрх байхгүй ээ!"

ОХУ-ын Ерөнхийлөгч В. В. Путин

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • Манайд 7сарын 1нд болсон үйл явдал яг л ийм зохиомжоор хийгдсэн.тарвагадорж уравсан хулгай америк эздийнхээ заавраар таван хүн алуулчихаад гэмгүй цагдаа нарыг хилс шийтгэсэн,хүзүүгүй хулгайч одоо цаазлуулах ёстой

  • манайх бол украйны байдлаас тэс өөр. украйнд барууныхан тэгтлээ ноёрхоогүй байсан харин манайд өнөөдөр барууныхан улстөрийг бодлгыг удирдаж байна. Риотинто гэхэд л манай бүх эдийн засгийн байдлыг гартаа атгаж түүгээрээ америка-английн улстөрийн хүчнүүд монголд хэн юу ярихыг зааварчилж байгаа. тиймээс манайд бослого тэмцэл болох аваас барууныхны нөлөөлөлд байдаг улстөрийн намуудын эсрэг , эрх баригчдын эсрэг болно, эцсийн дүндээ барууныхны эсрэг л гэсэн үг. авилга луйвард идэгдсэн засгийг барууныхан атгаж байгаа болохоор энэрэлгүй буудаж ч магадгүй. харин орос энэхүү бослогод оролцохгүй биз, хятад ашиглаж өөрсдийн эрх ашигаа хамгаалах хүмүүс бүлгүүдийг идэвхижүүлэх нь мэдээж.

  • Ерөнхийлөгчийн засаглалтай бол бол Х.Баттулга лав биш шүү.

  • Манайх ч сонор сэрэмжтэй байх ард түмнийг турхирах уриалах байдал сошиал ертөнцөөр гарсаар байна Дараа нь яахав энэ үймээнг далимдуулан ерөнхийлөгчийн засаглал руу гулсан эрх мэдлээ батлагаажуулах сонирхол ч байхыг үгүйсгэж болохгүй

Онцлох мэдээ