...
...

Харааны бэрхшээлтэй өндөр настай иргэдээ дэмжихийг уриалав

Иргэд олон нийтийн итгэлт түнш МИГДААТГАЛ ХХК-иас өндөр настан хараагүй иргэдэд зориулан жил бүрийн Сар шинийн босгон дээр бэлэг барьдаг уламжлалтай.

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооноос жил бүр зохион байгуулдаг тус үйл ажиллагааг энэ сарын 09-нд тэмдэглэж, амжилттай зохион байгуулан ахмадуудаа баярлуулсан байна. МИГДААТГАЛ ХХК тус үйл ажиллагааг 13 дахь жилдээ дэмжиж ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 800 гаруй өндөр настай хараагүй иргэнийг хүлээн авч сэтгэлийн дэм хайрлаж, сар шинийнх нь баярт зориулж тавгийн идээ сэлт бэлэглэжээ. Энэ удаад 45 өндөр настанд Сар шинийн тавгийн идээ, еэвэн сэлтийг бэлэглэн, эрүүл энх, сайн сайхны ерөөл дэлгэж, урт удаан наслахыг ерөөлөө.

Энэ дашрамд өгүүлэхэд, нийгмийн эмзэг бүлэг гэгддэг цагаан таягтнууд буюу өндөр настай хараагүй иргэддээ анхаарал хандуулж хувь хүн албан байгууллагууд тусламж, өглөгийн гараа сунгаж, сэтгэлийн санаа болоод идээ, ундаа, эд материалын дэм үзүүлэхийг МИГДААТГАЛ ХХК-аас уриалсан байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ