...
...

Ерөнхий сайд асан С.Баярын Ж.Батзанданд хаягласан ИЛ ЗАХИДАЛ /бүрэн эхээрээ/

Монгол Улсын Их хурлын гишүүн Ж.Батзанданд

Ж.Батзандан гишүүн ээ,

Сүүлийн хэдэн жил таны хөндсөн муу, муухай олон сэдэв дотор миний нэр ёс мэт хавчуулагдаж явсаар, сүүлдээ бүр голлох байдалтай болж ирэв. Энэ бүхнийг миний бие тэвчиж өнгөрөөсөөр өнөөг хүрлээ. Ноцтой гэх асуудал байн байн хөндөж, олны анхаарлын төвд байх гэсэн таны хүслийг ойлгож болно. Харин өөрөө тодрон асч харагдах сонирхлын үүднээс өрөөлийн нэр төрийг гүтгэлгийнхээ галд хуйхлахыг ойлгох, уучлах аргагүй юм. Тийм болоод эл захидлыг бичиж байна.

УИХ-ын саяхан өндөрлөсөн намрын чуулганы хэд хэдэн байнгын хороодын хуралдаан, мөн Улсын Их Хурлын нэгдсэн чуулган дээр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр миний нэр төрийг гутаасан, намайг илт гүтгэсэн агуулга бүхий мэдэгдэл та удаа дараа хийжээ. Эдгээр мэдэгдэл бүхий дүрс бичлэг нь фэйсбүүк орчинд, түүнчлэн фэйсбүүк дахь таны нэр бүхий нүүр хуудас дээр тавигдсаныг би үзлээ.

Ж.Батзандан гишүүн та хэлсэн үгэндээ :

– “Эрдэнэтийн 51 хувиар барьцаалж С.Баярын Засгийн газар баталгаа гаргаж өгсөн;

– С.Баяртай хамт хулгай хийсэн тэр хүмүүсийг барих хэрэгтэй, хорих хэрэгтэй;

– С.Баярын Засгийн газраас баталгаа гаргаж авсан тэр зээл бол мөнгө угаалтын нэг хэлбэр” гэсэн утгатай мэдэгдэл хийжээ.

Дээрх мэдэгдэлээс үзвэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан та Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан С.Баяр намайг хэсэг бүлэг хүмүүстэй хамтран хулгай хийсэн, хууль бус баталгаа гаргах үйлдэлд оролцсон, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж,барьж хорих шаардлагатай гэмт хэрэгтэн мэтээр шууд гүтгэжээ. Ингэснээр миний нэр төрийг олны өмнө илт гутаалаа гэж би үзэж байгаа бөгөөд энэ асуудлаар хуулийн байгууллагад үнэн мөнийг тогтоолгохоор хандаж буйгаа үүгээр мэдэгдэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга асан С.Баяр намайг Монголд болсон, болж байгаа муу муухай явдал бүхэнд холбоотой мэтээр харуулах гэсэн зорилготой, захиалсан эзэд нь тэр бүр ил гардаггүй сурталчилгааны аян эхлээд удаж байна. Сүүлийн хэдэн жил үргэлжилж буй энэ ажлын цаад эзэд нь хашир юм болохоор сумаа тавьж, нумаа нуусан хэвээр. Харин та арай гэнэн учраас тэр үү, энэ аяны дуу хоолой нь болон, Их хурлын гишүүний индэр ашиглаж, хөмсөг зангидан, өндөр дуугаар худал хуурмаг, гүтгэлгийн шинжтэй мэдэгдэл миний тухай удаа дараа хийгээд байгаа тул ийнхүү ил гараад, илт гүтгээд буй таныг шүүхэд өгөхөөс өөр арга үлдсэнгүйг минь болгооно уу.

Энэ дашрамд,

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүнийх нь хувьд танд  сануулах нэгэн зүйл байна. Монголын ард түмний тодорхой хэсгийн элч төлөөлөл, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч, Монгол улсын Үндсэн хуулийн зүйл заалт бүрийг хамгаалах учиртай төрийн түшээ хүн хуулийн дагуу шүүхээр үнэн мөнийг тогтоогоогүй байхад аль нэгэн иргэнийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр шууд өөрөө тогтоож дүгнээд, барьж хорих, хуулийн цээрлэл үзүүлэхийг шаардаж байгаа нь иргэн хүний үндсэн эрхийг зөрчөөд зогсохгүй, хууль тогтоогч өөрөө хууль зөрчсөн үйлдэл хийжээ гэж үзэх үндэслэл хангалттай байна. Мөн үү?

Хоёрдугаарт, хуульч хүнийх нь хувьд танд анхааруулах нэгэн зүйл байна. Хуульч хүний эрхэмлэх естой зүйл бол хуулиа дээдлэх ёс. Монгол Улсын Үндсэн хуулийн “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалтыг та мэдэх учиртай. Та намайг бусадтай хамтарч хулгай хийсэн хэмээн улайм цайм мэдэгджээ. Хулгай бол эрүүгийн гэмт хэрэг. Энэ болон өөр бусад гэмт хэргийг би ганцаараа ч бай, бусадтай хамтраад ч бай үйлдсэн нь үнэн бол би хуулийн хариуцлага хүлээх естой. Харин намайг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэсэн бол та хариуцлага хүлээх ёстой. Тийм үү?

Гуравдугаарт, улс төрч хүнийх нь хувьд танд хэлэх зүйл байна. Хувь хүний, түүний дотор улс төрч хүний хамгийн нандин юм бол түүний нэр төр. Энэ бол туйлын үнэн бөгөөд надад ч, бас танд ч хамаатай.Улс төрч хүний нэр төрд хамгийн халтай юм бол худлаа ярих явдал. Худалч нэгэнд хэн ч итгэхгүй. Өөрийн, өрөөлийн талынх аль алин нь итгэхгүй. Танд итгэж, таныг сонгосон сонгогчид, дэмждэг дэмжигчид ч итгэхгүй. Та залуу улс төрч хүн. Залуу байхад өөрөө том, бусад нь жижиг харагдах гээд байдаг тал бий. “Улстөрч өөртөө, чоно бусдад том харагддаг” гэх үг ч бас бий. Фэйсбүүкт буй таны олон бичлэг үзэж суухад энэ үг надад санаанд минь орж ирсэн. Та ч гэлээ өөрийн бичлэгүүдээ энэ үүднээс, шүүмжлэлтэй нүдээр эргээд нэг хараарай. Илүүдэхгүй байж мэднэ.

Дөрөвдүгээрт, хувь хүний чинь хувьд танд зөвлөх хэдэн үг байна. “Улс төр хийж” байгаа нь энэ гээд хүнээ болих ёсгүй. Хувь хүнийг тодорхойлдог гол зүйл бол хүний мөс, жудаг. Одоогоос бараг долоон жилийн өмнө, 2011 оны зун та бид хоёр нүүр нүүрээ хараад нэг уулзаж билээ. Тэр уулзалт таны хүсэлт, санаачлагаар болсон бөгөөд та, бид хоёр улс төрийн болон амьдралын олон сэдвээр ярилцаж удаан сууснаа би санаж байна. Та тэгэхэд “Баяр ах, танаас суралцах юм надад их бий. Та хэдийгээр өөр нам гэлээ ч би тантай багш, шавийн барилдлагатай явмаар байна. Залуу хүний хувьд би танаас асууж, та надад ах хүний ёсоор зөвлөж яваарай гэж хүсъе” гэж надад хэлж байсан. Хүнд зөвлөөд байхаар ухаан, мэдлэг, туршлага надад хомс учраас би танд туслаж, зөвлөсөн юм үгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Гэхдээ зөвлөгөө нэгэнт асуусан хүнд санасан бодсоноо илэн далангүй хэлэхэд буруу нь юу байх билээ.  Шударга ёсны төлөө тэмцэнэ гэж та байнга мэдэгдэж байгаа дуулддаг. Тэр зөв. Гэхдээ шударга ёсны төлөө шударга бус аргаар тэмцээд ахисан тохиолдол нэг ч үгүй гэдгийг ах хүний хувьд би танд сануулъя.

Эцэст нь хэлэхэд, эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, залуу зандан яваа хүний хувьд. Тийм болохоор, шүүхийн үүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь. Эрлэгийн элч харагдахаар ээж рүүгээ заадаг бяцхан хүүгийн үлгэрээр “энэ ингэсэн”, “тэр тэгсэн” гэлгүй, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү…

Ёсолсон,

Монгол Улсын иргэн, Ерөнхий сайд асан                   С.БАЯР

2018 оны 2-р сарын 12.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (48)
  • Энэ хүн нутаггүй болжээ

  • Шудардаг нь шудрагаа шүүдэг болох нээ. Шүүдэг нь шудрагаа биш, шудардагаа дагадаг болжээ. Баяраа чи хаанаас ирсэн хар хэрээ вэ? Харьд төрчихөөд эх орныг минь хоосолдог хэн бэ? чи Хамаг ялыг чинь чинь үүрүүлж, харьд босгосон ХАУС руу чинь ядуулах цаг ирнээ. Хөх Монголын хөвүүд хэн болохыг харийн бутач чи мэдрэх цаг ирнээ.

  • Баяр Оюу-толгойн гэрээг толгойгоороо хариуцна гэсэн биздээ. Одоо ямар гэрээ байгуулсныг бүгд мэдэх болжээ. Баяр ч толгойгоороо хариуцах цаг нь ирлээ. Энэ ордын дор 400 тэрбум ам.долларын баялаг бий. Түүнийг гарган авахад гарах бүх зардлыг тооцвол 280 тэрбум ам.доллар, цэвэр үнэ цэнэ нь 120 тэрбум ам.доллар юм. Гэтэл түүнийг үнэгүй өгөөд дээрээс нь улс жилд 2 тэрбум ам.долларын өрөнд орохоор гэжрээг Баяр байгуулсан нь 10 жилийн хүүхэдэд ч ойлгомжтой болов? Энэ гэрээг харийнхны захиалгаар харь гаралтай хүмүүс хийжээ. Баяр хаана төрснийг асуу? Элбэгдоржийн өвөө хаанаас ирснийг асуу? Үндсэн хуульд байгалын баялаг ард түмний өмч гэж заасныг уландаа гишгэж, лициенз нэрээр 30 гэр бүл авч завшсан байна. Одоо аргаа бараад 10 хвийг өгье гэнээ. 100 хувь юмыг 10 хувийг нь эзэнд нь өгье. БУсдыг нь би авъя гэх мулгуу гараад л ирэх юм. Яахыг нь эзнээс нь асуу?

  • ouyt tolgoin gereeg ter arvitartaa ogood tsutslaach ee

  • С.Баяр бол Монголын дайсан болсон этгээд гэдгээ үйлдлээрээ нотолсон бус уу

  • Баярын хийсэн нугэл хойч уед нь их л гай болно доо. Шуналтай муу шар сэмжилсэн завхай архичин. Оюу толгойг гаднынханд огч оронд нь хэдэн байшин америкт авсан гээ биз дээ

  • Mongoliin turiin luivarchin hulgaich shar semjilsen uvuu shudurga dvr esgen dalain tsaana novshirch baisnaas irj hulgailasan mungu turd TUSHAA ergvv mal

  • СБаяр , Батзанданг Шүүхэд өгч Амын нь тагласнаар Нэр хүндээ Цэвэрлэнэ гэсэн бодолтой байгаа тэрэн шиг Худлаа зүйл үгүй болой, Харин ч Эсэргээрээ Ард иргэдийн Уур хилэнг хөдөлгөж, СБаяр гэдэг хүнийг Жигшин зэвүүцэх олны Бухимдалыг ихэсгэнэ,

  • Batzandangiin helsen ug tegeed hudlaa bolj bnu Bayariinhaar? ard tumen min hariulaach

  • Oyu tolgoin ashig 37-39on xvrtel Dubain gereeger Saixanbalagin achaar xoisholson?!myy Urbagch Bayar Tarbagadorj 2 in Rio tintotoi xiisen xyibaldan?!Bagabandich xolbootoi gejaga

  • Баярын авгайг шааж явлаа хө.

  • Батзандан ганцаараа яриагүй ёрөнхийлөгчийн с1 н мөнхбаясгалан баримттай нэвтрүүлэг гаргасан биздээ яагаад с1 г шүүхэд өгөхгүй бна чадахгүйлдээ өрөвдөлтэй хулгайч монголыг тэр чигээр нь ядууруулж цөөн офшорчид баяжсан ичих нүүргүй шуналтан Батзанданг дэмжиж бна шантарч болохгүй шүү ард түмний итгэл байгаа

  • Batzandan minii xuu bitgii ai nowshiig gazar deer n shuud zurxend n xutaga shaagaad al ene noxor odoo mongol ulsad xereggui

  • Za ene neg shar semjilsen hudlaa hogiin gar odoo ichij amidar. Mongoliin ard tumen teneg bish shuu. Chamd ene nutagt gishgeh gazar oldohgui bolih tsag tun udahgui irnee. Ter hulgai hiisen mongoo ideed avsan heden baishindaa selgej amidraad l bjdee. Hed naslana gj ingej idej uusiin boldoo. Mongoo zaluu huuhnee avaad uhej chaddag bol bas yahavdee hoorhii.

  • bayar ta bnol mongoloos urwasan hyn tanii derged BATZANDAN EX ORONCN HYN SHYY

  • bayar ta bnol mongoloos urwasan hyn tanii derged BATZANDAN EX ORONCN HYN SHYY

  • bayraa ta neg l udur bvh hvnd tegsh vilchileh huulin umnu ireh bolnoo

  • ene muu aluurchin 5 gemgui zaluug buudaj alj bsan yum chin batzandang erlegt dor n yavuulah bailgui dee

  • bayraa chi oyu tolgoig har tolgoigooroo hariutsna gej zuragtaar helsen ugee sanaarai mongolchuud ouy tolgoigoo gadnihand aldchihaad baigaa shuu chi ouy tolgoigoos hahuuld absan mongooroo amerkad tansaglaj ybaa shuu cham shig archaagui hun baihgui shuu muusain hulgaichuud uneni ilereh geed uhej bainaa elbegee bayr hurts metiin hunii shaarnuud udahgui baihaa batzandandaa amijilt muusain hulgaichuudaas aij bolohgui oshoo temtseerei

  • батзандан үнэн л хэлсэн ш дээ тэгээд ч үйлийн үр гэж байдаг юм монголын мянга мянган хүүхдийн ирээдүй идэх хоол өмсөх хувцас энэ сайхан улс орныг минь яаж ийм болгож зүсэм талхны төлөө биенээ алж хядаж байгаа нь чиний болон чиний хамсаатан саданы буруу бурхан харж байгаа шүү чи биш юмаа гэхэд үр хүүхдэд чинь үйлийн үр ирнэ гэдэгт итгэ

  • С.Баяр ч айлгаж гар хөлдөө дохио өгч эхэллээ

  • Энэ үрчгэр шар өвгөнийг монголын ард түмэн мөн ч их зүхэх юм даа, зайлуул. Хөгширч өвгөрсөн хойноо гэдсээ дүүртэл их хараал идэж байх ч дээ.

  • "Эцэст нь хэлэхэд, эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, залуу зандан яваа хүний хувьд. Тийм болохоор, шүүхийн үүдэнд учиръя даа" - энэ чамайг алахад чи арай залуу байна гэсэн үг үү.

  • Hechneen ter bum $ bgaad Mongoloos oor haana ch hench bish udahgui uheh 1 bayan hujaa

  • өнөөдөр Батзанданг Шүүхэд өгч байгаа бол , Маргааш Монголын Ард түмэн СБаярыг Шударга Шүүхээр оруулж Ял асуух нь дамжиггүй

  • Баяраас ял асуух цаг болсоон. Баяраа чамайг шүүх хүн бол ард түмэн. Чи өөрөө болон үр хүүхдүүд чинь насаараа муу нэртэй явна. Үүнийг л жинхэнэ шүүх гэнэ дээ

  • yuch meddegyu, buduuleg, teneg orkuud n bayriig yasan ih muulj bnaa, bayar shig zangaragtai ulsturch bhgui sh de unende, ter ehner huuhed, baishin ene ter yu yum be, bdag l zuil, zandan bol hajuud n hen ch bish l bhgui yu

  • Оюүтолгойн гэрээг хийчихээд л сайдын суудалаа өгөөд канадруу яваа биз дээ??ТОМ УЛС ТӨРЧ БАЙЖ ХҮН ЗАНААД Л ЭНЭ ЧИНЬ БАС ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙГАА ҮЙЛДЭЛ БУС УУ? 7 САРЫН 1 НЫ 5 ЗАЛУУГИЙН АМЬ НАС ТАНЫ ТУШААЛААР БУУДСАН ЮМ БИШ ҮҮ?/? ОДОО БОЛНОО ХӨ.ХАРМАГТАЙН ОРДЫГ АЙНХУА МАЙНЗД ӨГСӨН ГЭСЭН ҮҮ??

  • Eo Ene ovgon eroolgvu angalryy nicex gej bj yu xutsna ve xvniig erlegrvv yavyyldag ter xen be erleg chamaug avnadaa Xarin ch , mongoo ideed xaxaarai

  • төр түмэн нүдтэй төрсөн биё 2 нүдтэй.ард тү эн мэддэг болоод ахюрд түмэн дургүйцээд байгаа ш тэ.ярьайсан баас үнэртсэн юм шиг хүнтэй ч олигтой ярьж чадахгүй.зурагтаар харагддаг.танд хүмүүс дургүйг та хүлээн зөвшөөрч амьдраач

  • баяр чи баяжсан нь үнэн шүү.дэ.юугийн нуугаад биднийг маллаад байдаг юм бэ.7 хаустай үнэн.дандаа өөрийнхөө охин шиг хүүхдүүдтэй сууж холбогддог биз дэ.бараг охинтойгоо суугаад байгаа байна л гэсэн үг ш тэ.иым ёс суртахуун байхгүй хүн улс орноо сайхан болгоно гэдэг зангууны үлгэр ш тэ.ард түмний төлөө ву хийсэнээ тайлагнаач

  • СБаяр дуугарах болгонд Ард иргэдийн Уур хилэнг хөдөлгөсөн юм болох юм даа,

  • Хүний нэр төрийг байнга гутааж доромжлогч Баасан, Уянга, Батзандан, Эрдэнэ хутган үймүүлэгч Доржзодов, З.Энхболд нарт eр нь хууль үйлчилдэг юмуу

  • Ер нь Баяр гэлтгуй албан тушаалаа туйлд нь хуртэл ашигладаг нохдууд маш их болжээ. Бух хэлбэрээр дор хаяж доод тушаалынхаа хумуусийн чомгийг нь хуртэл сорохоо шахах юм. Хахаж цадталаа холжсон байж баахан хог авчирч ажилчдыынхаа арван цаасыг хамдаг дарга бас байнаа байна.

  • БАЯРЫГ хэн тоох юм муухулгаач шээс шоронд орох ёстой хулгаач

  • Шууд шоронд шаа ялтан

  • ХУЛГААЧ БАЯР АА ЧАМД САЛААВЧ БАГДАН ШҮҮ АРД ГЭРГҮЙ БАНЗАЛ ТӨГЦӨГ БАЯР ГЭДЭГ ҮНЭН ШУУД ШОРОНД АМЬТАН БОЛХОХ ХЭРЭГТЭЙ БАТТУЛГА НЯМДОРЖ ХҮРЭЛСҮХ АНХААР ШОРОНД ХИЙ ХУЛГААЧ БАЯРЫН АРД ТҮМНИЙ ӨМНӨ ГАРВАЛ АЛАХ БАЙЛГҮЙ АРД ТҮМЭН !

  • Баярын балгаар Монголын баялаг гадагш урссаар! Үнэндээ чи бол улсаа худалдсан хүн!

  • Баярын балгаар Монголын баялаг гадагш урссаар! Үнэндээ чи бол улсаа худалдсан хүн!

  • баяраа муу баас минь намайг гэртээ уриач ,би гэрт чинь чинжаал өвөртлөөд очноо

  • Энэ захидал өөрсдийгөө улс төрч, шударга тэмцэгч хэмээн өргөмжлөж, биеэ ихэд тоосон индэрт гарч зогсдог олон хүнд хамаарах юм байна. Ялангуяа учиргүй баатарлаг шулмын дүрдээ гүн итгэн, чихэнд чийртэй хахирган хоолойгоор чанга чарлаж, бусдыг гүтгэн шүлсээ үсэргэж суудаг болсон Баасан чавганц мэтийн авгай нарт ч бас хамааралтай юм байна.

  • С.Баярыг дэмжиж байна. Батзандан тэргүүтэй увайгүй залуу улс төрчдийг ухаан, туршлагаараа хатуужсан "луугар" сургаад өгөх хэрэгтэй ш дээ.

  • Оuу толгой Санжын Баяр Сангажавын Баярцогт нарын хийсэн гэрээгээр 2030 он гарч байж ашигаа өгөх гэнэ Тэр үeд бүх баялаг нь дууссан байх болно Ард түмнийг тэнэг гэж бодоогүй биз дээ

  • шүүх дээр баттай юмаа хийчихсэн хойноо одоо дуудаж байна даа. цаана нь гадаадын урт гарт хүчирхэг эдийн засагтай хар хүч байгаа тул ам бардам байгаа юм. Энэ тавласан үг нь цаанаа бол ард түмнийг давхар тавлаж бас айлгаж дарамталж байгаа шүү.

  • Батзанданг дэмжиж өайна Баяр та оuу толгойн гэрээг монгол улсад ашигтай хийсэн бол ард олон улс хямралд орж өрөнд баригдахгүй байсан

  • yu hutsaad baigaa hun be ta oyu tolgoi yagaad odoo boltol ashiggui ajillaj bn be . duursen nobsh ym daa ta odoo ner tur geh shig ,tanid harin uhamsar bnu

  • СБаяр , Таны Нэр холбогдоогүй Хэрэг гэж алгаа, Дуулаад Сонсоод байхнээ, Яажчихсан Шуналтай Хүн гэхээрээ ийм байдаг, Ямар нэг мэдээ үзэж, сонсож суухад Идэж ууж Хулгайлж Луйвардсан гээд л ярих юм Тэр дотор СБаяр гэдэг нэр байнга шахуу л Толгойд нь Цохиж явах юмаа,

  • za muu hulgaich chi oyutolgoig zarj heden nogoon olsonig chini mongol hun bur medne heden nogoonoo amandaa chiheed zaluu avgaidaa zaliluulaad duusna daa chi mongol ulsiin bayalgiig hulgailsan bayartsogt saihanbileg metyydteigee mongoloos uurd zail

Онцлох мэдээ