...
...

Ким Чен Ун Өмнөд Солонгосын талд сэтгэл хангалуун үлджээ

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун тус улсын төлөөлөгчдийг Өмнөд Солонгосын зүгээс халуун дотноор хүлээн авсан явдалд ихээхэн сэтгэл хангалуун байгаа аж. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд түүний дүү бүсгүй оролцсон бөгөөд өөрсдийн айлчлалын талаарх мэдээг ахдаа тухай бүрд нь илтгэж байсан гэнэ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хойд Солонгосын төлөөлөгчдийг өөрийн албан ёсны ордонд хүлээн авч, тэднийг хүндэтгэн өдрийн зоог хамтдаа барьсан байна. Энэ үеэр Ким Чен Уны дүү бүсгүй түүнд Пхеньянд айлчлахыг хүссэн ахынхаа урилгыг гардуулан өгчээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун: “Энэ удаагийн Өвлийн Олимпийн тоглолтын үеэр Хойд болон Өмнөд Солонгос улсуудын хувьд нэгдмэл нэгэн хүсэл зориг үүсэн бий болох эхлэл тавигдаад байгаа бөгөөд цаашдын харилцан ойлголцол, эвлэрэл, хоорондын халуун дулаан уур амьсгалд хүрэх зайлшгүй шаардлагатай” хэмээн мэдэгдсэн аж.  

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)

Онцлох мэдээ