...
...

Онгоц сүйрсэн газраас 1400 гаруй цогцосны хэсгүүд олжээ

Москва мужид сүйрсэн Ан-148 онгоцны ослын эргэн тойрны нэг километр газраас цогцоснуудын 1400 гаруй хэсгүүд, онгоцны 500 орчим хэлтэрхий олсон байна.

Онцгой байдлын албаны дарга Владимир Пучков өмнө нь мэдээлж байснаар, онгоцны сүйрлийн газарт явуулсан аврах ажиллагаа дуусч, ойролцоогоор долоо хоног үргэлжлэх төлөвтэй байгаа эрлийн ажиллагаанд шилжсэн аж.

Ослын газарт хоногийн 24 цагийн туршид эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар түүнд 981 хүн, 191 машин техник, түүн дотор 9 нисгэгчгүй төхөөрөмж оролцож байгаа гэнэ.

Дашрамд дурдахад, “Саратовские авиалинии” компанийн эзэмшлийн Ан-148 онгоц Москвагийн Домодедово нисэх буудлаас хөөрөөд удалгүй холбоо тасарч, Раменск районд унаж осолдсон бөгөөд түүн дотор зорчиж явсан 65 хүн, нисэх багийн 6 гишүүн бүгд амь үрэгдсэн билээ. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ