...
...

Нэгэн удаа ядуу эр Бурхан багштай тааралдаад...

Нэгэн удаа ядуу эр Бурхан багштай тааралдаад
“Ямар үйлийн үрээрээ би ийм ядуу байгаа юм бэ? хэмээн асууж гэнэ. 
“Өглөг буян үйлддэггүй болохоороо чи ийм ядуу байгаа юм” хэмээн Бурхан багшийг хариулахад, ядуу эр үүнийг сонсонгуутаа шууд л өглөг буян хийхийн тулд бусдад өгөх юмтай байж л буян үйлдэнэ шүү дээ хэмээн бодоод “надад бусдад өгөх юу ч байхгүй шүү дээ, тиймээс би хэрхэн өглөг буян үйлдэх болж байна даа” хэмээн асууж гэнэ..
Бурхан багш: “ чамд бусдад өгөх таван зүйл бий” гэлээ. Үүнийг сонссон ядуу эр гайхширан “ надад чинь хүнд өгчих ямар таван юм байдаг билээ?” хэмээн эргэлзэхэд нь.
Бурхан багш: “ чи өөрийнхөө нүүр царайгаараа бусдад инээмсэглэл бэлэглэж болох боловч чи тэгдэггүй. Чи өөрийнхөө нүдээрээ бусдыг хайрлан халамжлах харцаар хэзээ ч харж байсангүй. . Чи өөрийнхөө амаараа бусдад сайхан үг хэзээ ч хэлж байгаагүй. Чи өөрийнхөө зүрх сэтгэлээрээ бусдыг хайрлахыг хэзээ ч хүсэж байсангүй. Чи өөрийнхөө гар хөлийг бусдын төлөө хэзээ ч хөдөлгөж байсангүй.
Энэ бүхний үйлийн үр нь ядуурал юм даа хэмээн Бурхан багш ядуу эрд сургамжилсан юм гэнэ лээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)
  • ГЭХДЭЭ ЭНЭ ХӨЛ НҮЦГЭН БУРХАН ОРХИМЖ ЭЭМГЭЭ ТАЙЛААД ӨГСӨН ГЭСЭН БОЛ БҮР ҮНЭМШИЛТЭЙ БОЛОХ БАЙЛАА. "Бурхан багш ядуу эрд сургамжилсан юм гэнэ лээ" ГЭСНИЙГ БОДОХОД ?????????

  • BUYN MUU UILDSEN HUMUUS HOID NASANDAA YADUU BOLJ TORJ GEM HIISEN HUMUUS BUYNAA ALDAJ DAIN DAJINTAI GAZAR TORDOG YUM

  • HEREG HIIGEEGUI CH GESEN OGLOG OGOHGUI BAIH N YADUU AMIDRALAA UTGA UCHIRGUI BAILGAH GEDEG N TAASHAAL AVAHIIG HUSEHGUI BAIHAAR YADUU BOLJ ESVEL AMITAN BOLJ TORDOG HERVEE BUYN HIIHGUI MORTLOO GEM HIIGEED BAIVAL AMITANAAS DOR TAMIIN AMITAN BOLJ TOROOD OLSOJ UHDEG ESVEL TAMLUULNA

  • Burxan eert chini olon saixan zyil zayasniig busdad zoriulj baix xeregtei

  • Одоо энэ нийгэмд эсрэгээрээ явагдаж бна даа.эх ороноо хайрлахгүы монгол хүний төлөө зүрх сэтгэлгүй хүний муу муухайг сайн хардаг хүний төлөө нийгэм байгуулахад гар хөл сэтгэл оюунаа зориулдаггүй ийм тэнэгүүд энэ нийгэмд дүүрэн бна.үүнээс болоод хөгжихгүй дэвжихгүй бгаа юм.өгие гэвэл ганцаасаа уйлияа гэвэл сохороосоо гэдэгтэй адил даа

  • burhan bagsh neeree uhaantai yumaa

Онцлох мэдээ