...
...

Ан-148 онгоц газар мөргөн сүйрч, олон хүн амь үрэгджээ

Москвагийн ойролцоо сүйрсэн Ан-148 онгоц агаарт бус, харин газар мөргөн сүйрсэн талаар өмнө нь таамаглаж байсан нь бараг батлагдаад байгаа бололтой. Онгоцны сүйрлийн үед газар дээр үүссэн цооног хэлбэрийн ул мөр үүнийг гэрчилж байгаа аж.

Онгоц газар мөргөх үед шатахууны сав дүүрэн байсан бөгөөд хүчтэй доргилтын улмаас дэлбэрч шатсан байна.

“Саратовские авиалинии” компанийн Ан-148 онгоц сүйрэх үед 65 зорчигч, нисэх багийн 6 хүн явсан бөгөөд бүгд амь үрэгдсэн аж. Зорчигчдын ихэнх нь Оренбург мужийн иргэд байсан гэнэ.

Москвагийн Онцгой байдлын газар амь үрэгдэгсдийн нэрсийн жагсаалтыг нийтэлжээ. Тэдэн дотор гурван хүүхэд явсан бөгөөд хамгийн бяцхан зорчигч 5 настай байсан аж. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ