...
...

Асар том пуужин тээвэрлэж явжээ

Америкийн Невада муж дахь 51-р бүсийн ойролцоо хийсэн нэгэн бичлэг интернетэд шуугиан тарьж байна. Бичлэгийг Youtube дээр нийтэлсэн байна.

Пуужин тээвэрлэсэн ачааны машиныг дагалдан цагдаагийн хамгаалалт явж буй нь бичлэг дээр дүрслэгджээ. Бичлэгийг хийсэн хүний өгүүлж буйгаар, ачааны тэргэн дээр цөмийн толгой бүхий пуужинтай төстэй зүйлийг тээвэрлэж явсан гэнэ.

Өнгөрөгч 2017 оны 12-р сарын эхээр энэ бүс нутагт сэжиг бүхий идэвхжил үүсээд байгаа тухай мэдээлж байсан билээ. Тухайн үед хэвлэлүүдэд бичиж байснаар, энэ нь сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа бүтээгдэж буй Америкийн хүнд оврын B-21 Raider бөмбөгдөгчийн туршилттай холбоотой зүйл байсан бололтой.

Дашрамд дурдахад, 51 бүсэд америкийн цэргийн нэгэн бааз байрладаг бөгөөд ихэвчлэн зэвсэглэлийн системтэй холбоотой туршилт хийхэд зориулагдсан байдаг учраас түүний дээгүүрх агаарын орон зайд нислэг үйлдэх ч хориотой байдаг аж.  

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ