...
...

Ч.Ганжавхлан: Нэг ижилхэн хөмсгөө шивүүлсэн, давхраа оёулсан охид....

Энэ хорвоо дээр ингээд л есөн жорын хүн байдаг юм байна лдаа. Ооё гэнэт өнөөдөр тэрийг нээж энэ тэр. Гол нь газар газрын "Гайхалтай" гэдэг ойлголт ялгаатай байдгаас энэ бүх холион бантан эхлэсэн юм гэдэг. Нийслэл хотын охидууд маань амтай болгон нь турмаар байна гэж есөн жорын арга хэрэглэж байна. Хоёр нугалаа гүзээ нэмчихээд л үхэхсэн гэж шаналж яваа нэг ч бүсгүйтэй тааралдсангүй. Сүүлийн үед бүх л хүмүүс адилхан болоод байх шиг. Нэг ижилхэн хөмсгөө шивүүлцэн, нэг ижил давхраа хийлгэцэн, нэг ижил өөхөө соруулцан, нэг ижил үрчлээгээ татуулцан ... Угаасаа тэр Солонгост яваад очихоор манайхан хэдхэн эмнэлэгт оочерлоод олсон хэдэн төгрөгөө бариад зогсож байдаг юм билээ ... Бодвол нөгөө хэдэн жүжигчдийн зургийг гаргаж харуулаад л "Аниадаа яг энийг гусаад өгчихсимнидааа" гэдгийн байгааз. Энэ бүхэнд би анхнаасаа л тэр сэтгүүлийн нүүрны зургийг фотошопдог нөхдүүдийг буруутгаж ирсэн. Яаая даа гэсэн сэвхтэй, ёонк хийсэн улаа бутарсан хацартай нэг тийм зэвүүн ихэмсэг хөдөөний царайтай дэндүү байгалиараа хүмүүсийг сэтгүүлийн нүүрэн дээр ямар ч фотошопгүй тавьж болно ш дээ. Байгаль өөрөө өнгө төрхөө давтагдашгүй гайхалтай бүтээчихсэн байхад гэрэл сүүдрээ зөв тавиад л сайн зураг дарвал гичнээн сайхан. Ер нь Холливууд, Америкийн медиа салбар эд нар л дэлхийн хүмүүсийн хөөрхөн муухай төрхийн стандартыг тодорхойлном шүү дээ. Би лав Латин Америкийн оронд яваад очвол савх шиг хөлтэй туранхай хүүхнүүд бусдад тоогдоно гэж бодохгүй байна. Түүн шиг тэдний сайхан бүсгүйчүүд Хонгконг Сингапурт ирвэл их л түлээ харагдах болов уу.

Өө тэгээд явж явж залуучууд л амар юм дөө. Зун гудамжаар алхахад бөгс гуя хараад байхгүй, гурил будаа түрхээд байхгүй тэгэсхийгээд л явж байдаг. Явж явж байгаад нэг үсээ засуулчихад 5 нас залуужчихдаг. Зургаан булчин гэж энэ тэр гэж жаахан харж байгаад залхуу хүрэхээр нь ганц чанартай юм хөгжүүлчихдэг. Тэрэн дээрээ хоолоо тавиад идчихнэ, нөөтөө тавиад кино үзчихнэ, аавууд бол хүүхдээ суулгаад үлгэр ярьж өгнө, зуд турхан болоход өөхөө сороод идчихнэ, цайны ганц гонжоомондоо умбахад цэцэг хүртэл дурлаж согтоно, бид нарын 2 цуйван идэхэд мөнгөөр охидууд ганцхан смүүтий авна, уул нь бол сүүтэй цайн дээр жаахан вариан дусаагаад л смүүтий шд, Лемонтой Хараан дээр жаахан аньсны шүүс дусаагаад л тансаг виношд та нар мэдкүүү л д байна даа амьдралын амтыг ...

Заза сар шинэдээ зөндөө их бууз идээд хэзээ ч хасагдахгүй хоёр хоёр кг жин нэмэхийг ерөөе, үргэлж инээж явахыг хүсье.

Ч.Ганжавхлан

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (18)
  • Нүүрнийх нь будгийг хумсаараа хусаж зурж үзмээр санагдтал буддаг охид хүүхнүүд хэтэрхий их болж дээ.

  • Манай залуучууд хэтэрхий өнгө хөөгөөд байгаа нь нууц бишээ. Хүн хэнтэй ч адилхан төрдөггүй. Байгаль эхээс өгсөн онцгой төрхийг өөрчлөх нь их сайн зүйл болохгүй. Хүний цус, арис, төрх 4 жилийн давтамжаар өөрчлөгдөж байдаг. Төрхөө зохиомлоор өөрчилснөөс болж заяаны ханиасаа төөрч мэднэ.

  • mongol xvnii dugui tsaraind ogt zoxixgvi paliisan urgun xumsugnvvd l yawaxiimda zoxison zoxiogvi 1 xumsug gej vnen shtee

  • Haha suuliin uguulberiig unshaad ineed hurlee shd. Unen l bichsen bn do. Eldev mes zaslaar yadgiin bur muuhai tsaraitai bish l bol ter davhraa ntr hiilgej yadgimb de

  • Ориг юм оригоороо л үнээ алдаггүйтэй адил .Хэзээ нэгэн цагт баригдахаас цааш ,ядаж хүүхэд нь хүртэл царай муутай л төрнө шүү дээ.Хотын төвийн нэгэн том худалдааны төвийн худалдагч бүсгүйчүүд бүгд ижил хөмсөгтэй хараад инээд хүрч байлаа

  • Эрчүүд шал худлаа ингэж хуцдын. Ориг царай марай ч гэх шиг. Цагаа тулахаар бүгд л царай хардаг. Наанаа нээх сэтгэл ярьсан хүмүүс цагаа тулахаар бүгд засвартайг л сонгодог юм. Сонгогдож чадаагүйнүүд нь хөөрхий гоо сайхны мэс засал сонгодог юм. Ихэнх хүүхнүүд эрчүүдэд таалагдах гэж л мэс засал хийлгэдэг юм шүү. Одоо тэгээд сэвхтэй улаан хацар онигор нүд гое уу? Жавхлан чи өөрөө л тийм хүүхэнтэй суугаарай гэж ерөөе.

  • энэ яг зөв сэдвээ, хүний бие гэдэг байгалаасаа өөр өөр төрхтэй боловч татаад хамар хийгээд давхраа хийчихээр бүгд ээж охин шиг адилхан болчихдог нь сонин шүү. их засвар хийлгэвэл нэг л зэрэмдэг царайтай харагддаг. харин хүн байгалаасаа өөр өөрийн үзэсгэлэн гоо төрдөг шүү. үүнийгээ өөрчлөх хэрэггүй ээ. багахан шиг гажиг өө байвал янзлах хэрэгтэй байх. өөрийн төрхийг хадгалах хэрэгтэй байхаа. кинон дээр ялангуяа их засвартай жүжигчинг тоглуулмааргүй байнаа.

  • Oroltsohgui ch yumgui. Huuhnuudiin humsug nud hurtel hamaatai yu. Hurteeltei hun yumaa

  • Eregtei yum baij neeh olon ugtei shal shal

  • bugd ijil tsaraitai ch harin unen shuu buur umnuus ni sanaa zovood.. za2 er ni tegeed eruul l bval boloosh dee ug ni huurhun blaa geed busdad yamar buyan boloh bish dee kk

  • Шивээстэй хөмсөг хөмсөггүй юм шиг муухай харагддаг.надад лав ориг нүүртэй жинхэнэ "боловсорсон жимснүүд"таалагддаг

  • Ene ungas end tend ungaj yavhaa bolimoor yum

  • их эвлэгхэн хирнээ цаанаа часхийтэл чимхээд авах мэт хоржоонтой өнгөөр бичдэг залуу шүү. чамайг сайн танихгүй ч энэ нийгэмд чадлынхаа хирээр дуу хоолойгоо хүргэж, хийж бүтээж байдаг ажлаар чинь бахдаж байдаг. чамд сэтгэлийн их тэнхээ, аз дагуулах амжилтыг хүсэн ерөөе!

  • Сайхан инээлээ. Тэдгээр охид бусгуйчууд унаган торхоо оорчлоход зарцуулж байгаа монгоо бусдын толоо зориулбал тийм ээ

  • Эхээс төрсөн эрүүл биеэ зүгээр бхд нь сийчүүлж явдаг. Өнөөдөр сайхан юм шиг, ирэх цагт нэг л унжсан, таталдсан өвчний үүр болно шүү дээ. Өнгө мөнгөний хорвоог тэвчээд өнгөрч чададгүй тэнэг толгойнууд дүүрэн.

  • НЭГ ИЖИЛХЭН ХӨМСӨГ..............ГЭХЭЭР ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ

  • kkk. yag tiim sh dee.

  • Яг үнэн шүү, одоо шивээсгүй хөмсөгтэй эмэгтэй од болох байх даа, бөөн засварлагдсан хүүхнүүд.

Онцлох мэдээ