...
...

Дуучин Г.Анхмаагийн 9 насаар ах амрагийн түүх...

"3 охин" хамтлагийн дуучин Г.Анхмаа жүжигчин Т.Билэгжаргал нар урлагийн сайхан хосуудын нэгээр нэрлэгдээд байсан. Хайрын дууч эхнэртээ гэрлэх саналаа залуусыг атаархтал романтик тавьж, хайрын илэрхийлэл болсон хөөрхөн охиноо өлгийдөж аваад удаагүй байхдаа хосууд хоёр тийш болцгоосон. Гэвч хэн хэн нь салалтынхаа талаар ам нээх дургүй. 

Жүжигчин Т.Билэгжаргалын тухайд гэргийгээсээ салсан уу үгүй юу "playboy" сэтгүүлийн нүүрийг чимсэн бүсгүйтэй "жиг" ургуулаад зогсохгүй түүнийгээ ч олон нийтээс нуугаагүй.

Дуучин Г.Анхмаагийн тухайд экс нөхөр Т.Билэгжаргалаас өөр эртэй нэр холбогдож үзээгүй. Харин жүжигчин бүсгүйг саяхнаас  Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон гэх залуутай хамтын амьдралаа эхлүүлсэн хэмээжээ. Түүний 9 насаар ах амраг О.Орхон нь 1993 онд ОХУ-ын Ярославль хотын есдүгээр дунд сургууль, 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгсөж банкны эдийн засагч, санхүүч мэргэжил эзэмшсэн нэгэн ажээ.

Breakingnews.mn

Д.Аялгуу

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (10)

Онцлох мэдээ