...
...

Стивен Сигалын гэргий дуучин Т.Дэлгэрмөрөнд хандаж шүлэг тэрлэв

Стивен Сигалын гэргий гэдгээрээ олонд танигдсан Эрдэнэчимэг Монголчууддаа зориулан үе үехэн шүлэг тэрлэдэг зуршилтай. Харин энэ удаад дуучин Т.Дэлгэмөрөнд хандан ийн бичжээ.

Өөрөө өөрийгөө ялан дийлж
Өрөөл бусдад үлгэрлэн таниулж
Өнгө жавхаагаа өргөн гоёж
Өрнөх амьдралаа нандигнан дээдэлж,
Архи тамхинаас ангижирч 
Ачлал хайранд тэмүүлж
Алд биеэ хүндлэн засч
Ахуй гэрээ дээдлэн засч буй
Анд чамаараа ихэд бахархаж 
Айлдаж хэлсэн тэр нэгэн ерөөлөө
Ахин би чамдаа өргөж
Аз жаргалыг хүсэн ерөөж
Амжилт бүтээлийг урин дуудъя!

ДЭЛГЭРМӨРӨН АНДДАА,

Тэнгэрийн сайхан хөг аялгууг
Төгс сайхан биендээ урлаж
Тэнгэрлэг сайхан түмэн олондоо
Тэнцүүлж сайхан түгээж яваа
Өндөр дээд уг язгуурт
Өгөөмөр их буян заяат 
Өнөд дэвжих учиг ерөөлт
Өөрөө гэтэлгэх шид увидаст 
Дээдэс өвгөдийн ухааныг өвлөсөн
Дэвжих амьдралын галыг атгасан 
Дайчин тэнгэрийн хүчийг оршоосон 
Далд ухааны нууцад аялсан
Дээд тэнгэрийн элч болсон
Дэлхий газартаа эрдэнэ болсон 
Дархан Монголдоо хүч нэмсэн
Даамай үрстээ үлгэр болсон 
Мөрөн усаа Хайлан дуулсан 
Мөнх тэнгэрээ магтан дуулсан
Мөргүн ухаанаар мөрөө зассан 
Мөнхийн галаар голомтоо бадраасан,
Хан тэнгэрээ ачлан тэтгэж 
Хан хурмастыг ерөөн дээдэлж 
Хөвч тайгаа элгэндээ тээж 
Хөвсгөл ижийгээ зүрхэндээ урлаж
Хайрын сайхан гэрэл гэгээг
Хатан Дэлхийд татуулж яваа 
Хөх толботны түрлэг уухайг
Хөвчин дэлхийд цуурайтуулж яваа
Дэвжих амьдралын их дэмч
Дэлгэрмөрөн андын минь 
Өр зүрхний тань ариун гал
Өөдөө дээшээ бадамлан асаж
Өнөр олон түмнээ гийгүүлж
Өнө мөнхөд мандан бадартугай!

Б. Эрдэнэтуяа 
2015.10.19

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ