...
...

96 настай эмээ энэхүү өвөрмөц байраа зарахыг хүсчээ

Торонто хотын оршин суугч 96 настай эмээ өөрийн амьдардаг байраа худалдахыг хүссэн байна. Тэрээр энэхүү байрандаа 70 жил амьдарсан гэнэ.

Насаараа амьдарсан байраа зарах болсон гол шалтгаан нь түүнийг зохих ёсны дагуу арчилж, тордох боломжгүй болсонтой холбоотой аж.

Өнгөц харахад энгийн нэг байдаг л байр мэт харагдах боловч дотоод засал нь нүдэнд дулаахан, өвөрмөц юм.

Настай эмэгтэй 1950-иад оны үеийн хэв маягийг хүртэл хадгалж чаджээ.

Тэрээр оёдолчноор ажилладаг байсан бөгөөд түүний гэр доторхийг харахад л өөрийн ажлаа үлгэр жишээ хийдэг байсан нь мэдрэгдэхээр.

Өрөө бүр нь өөрийн гэсэн онцлогтой өнгөний зохицлыг тусгажээ.

Гал тогоо нь гэхэд л, зөөлөн ягаан өнгөтэй диваажин мэт.

Өглөөний унд уухад зориулсан энэхүү жижиг өрөөнд цонхны дэргэд суунгаа амттан идээд, ном уншиж суухад үнэхээр тохиромжтой санагдахаар. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)

Онцлох мэдээ