...
...

Нострадамусын зөгнөлөөр 2018 онд юу тохиолдох вэ

Нострадамусын 2018 оноос биелж эхлэх зөгнөлт таамгуудыг хэвлэлүүд нийтлээд эхэлжээ. Агуу зөнчийн таамгууд дэлхий болон хүн төрөлхтөний ирээдүйг хөндсөн байна.

Зөгнөлийг тайлан уншигчдын тэмдэглэснээр, энэ онд биелэгдэх таамгууд дотор Австрали, Хятад, Орос, Японд их хэмжээний үер болох магадлалтай гэжээ.

Энэ онд Нарны идэвхжил нэмэгдсэнээр ихээхэн түймэр дэгдэх шалтгаан болох гэнэ. “Ой мод, тариалангийн талбайнууд шатаж байгаа нь харагдаж байна” хэмээн агуу зөнч бичсэн аж.

Мөн дэлхийд нүүрлээд буй гэнэтийн гамшгуудын талаар ч өгүүлсэн бөгөөд Хойд Америкийн баруун талыг хамрах хүчтэй газар хөдлөлт, түүнийг дагалдсан ер бусын хүчтэй давалгааг дүрсэлжээ. Одоогийн байдлаар, Япон, Мексик, Шинэ Зеландын орчимд газар хөдлөлт тохиолдоод байгаа билээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ