...
...

“Big Bang”-ын Taeyang, жүжигчин Min Hyo Rin нарын хуримын урилга

90-ээд оны YG буюу 1TYM хамтлагийн гишүүн Song Baek Kyung саяхан өөрийн инстаграмм хуудсанд “Big Bang”-ын Taeyang, жүжигчин Min Hyo Rin нарын хуримын урилганы зургийг нийтлэн сонирхуулсан байна.

Тэрээр зургийн дор өөрсдийн нөхөрлөлийн түүхээсээ дурсан, найзын чин сэтгэлээ илэрхийлжээ.

“5-р ангийн сурагч, жаахан Youngbae-тай анх бэлтгэлийн өрөөнд уулзаж байсан бол тэр маань “томрон” Big Bang-ын гишүүн болж, одоо бүр гэрлэн, өөрийн гэсэн гэр бүлээ зохиох гэж байгаад найзын хувьд ихээхэн баяртай байна. Би сая оффистоо иртэл тэдний хуримын гоёмсог урилга намайг хүлээж байх нь тэр. Чин сэтгэлээсээ баяр хүргэе, Youngbae!!!" гэжээ.

Хуримын урилга дээр: “Хоёулаа гэдэг нь ганцаараа байхаас хавьгүй дээр. Тэгээд ч, тэдний хөдөлмөр зүтгэлийг шагнал дагалдах болно” хэмээн бичсэн аж.

Солонгосын алдартай од хосуудын хурим хоёрдугаар сарын 3-нд болох бөгөөд дараа нь Инчон дахь “Paradise City” тансаг зэрэглэлийн зочид буудалд нэгэн фэн нь тэдэнд үдэшлэг зохиож бэлэглэхээр болжээ. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ