...
...

Song Hye Kyo хадмындаа амьдарч байна

"Descendants of the Sun" /"Нарны үр сад"/ киноны од жүжигчид болох Song Joong Ki, Song Hye Kyo нар албан ёсоор гэрлээд  удаагүй байгаа билээ. Тэд Азийн хамгийн алдартай хосуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог юм. 

2017 оны долдугаар сард тэднийг гэрлэх тухай сонсоод сая сая шүтэн бишрэгчид нь үнэхээр их баярлацгаасан. Харин сайхан хосуудын тухай сүүлийн үеийн мэдээнээс харахад, тэд Сон Жүн Ки-гийн аав, ээжтэй хамт амьдарч байгаа бололтой.

Алдартай хосууд маань Солонгосын эртний уламжлалт ёс заншлаа даган, нөхрийнхөө эцэг эхтэй хамт нэлээн хэдэн сар байх аж.

Сон Жүн Ки-гийн ар гэрийнхэн Солонгосын томоохон хот болох Daejeon-д аж төрдөг бөгөөд алдартай жүжигчин залуу эцэг эх рүүгээ байнга очдогоос шалтгаалан тэр хавийн газар нутаг жуулчид, шүтэн бишрэгчдийнх нь хөлд ихээхэн дарагддаг гэнэ.

Мөн тэднийг мөдхөн анхны үрийнхээ зулайг үнэрлэж болзошгүй гэх цуу яриа ч олны дунд гараад амжжээ. Үнэн худлыг цаг хугацаа харуулах биз ээ...

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ