...
...

Эхнэрийнхээ гарыг цавчсан этгээд шоронгоос захидал бичжээ

Өөрийн хууль ёсны эхнэрээ зэрэмдэглэсэн хэргээр Дмитрий Грачев хорих ангид ял эдэлж байгаа аж. Тэрээр гаргүй болсон эхнэртээ хандан зурвас бичсэн байна.

“Риточка! Цаашид тэнэг зүйлс хийхээ боль! Намайг хүлээж байгаарай, гуйж байна! Би хэзээ ч, хэнд ч чамайг өгөхгүй!  Уучил!” хэмээн бичжээ.

Хэрэгтэн эр эхнэрээ хардсаны улмаас ойд аваачиж байгаад сүхээр гарынх нь хуруунуудыг тас цавчсаны дараа эхнэрээ эмнэлэгт хүргэж өгөөд, өөрөө цагдаагийн газар очиж хэргээ хүлээсэн байна.

Эхнэр нь гэр бүл салах өргөдөл өгснөөс хойш нөхөр нь “наранд байгаа” найзуудаараа дамжуулан түүнд удаа дараалан заналхийлж байгаа тухай бүсгүй ярьсан аж. Гэрлэлтээ цуцлах тухай өргөдлөө буцааж авахыг нөхөр нь шаардаад байгаа гэнэ.

Зэрлэг тамлалтын золиос болсон бүсгүй хүнд хэцүү хагалгааг даван гарсан бөгөөд түүний нэг гар нь бүрэн ажиллагаагүй болсон, нөгөө гарынх нь үйл ажиллагаа хэсэгчлэн сэргэж магадгүй талаар эмч нар өгүүлсэн аж. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ