...
...

Ким Чен Уны “цаазалсан” бүсгүй Сөүлд хүрэлцэн иржээ

Пхёнчхан хотноо болох Өвлийн Олимпийн тоглолтын үеэр Хойд Солонгосын жүжигчдийн үзүүлбэрээ толилуулах талбайг үзэж шалгах зорилгоор БНАСАУ-ын төлөөлөгчид Сөүлд ирсэн байна.

Тус төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Moranbong эмэгтэйчүүдийн хөгжмийн хамтлагийн од болох Хён Сон Воль тэргүүлжээ.

Одоогоос таван жилийн өмнө түүний тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр аймшигт мэдээнүүд урсаж байсан билээ. Түүнийг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны амраг байсан, бас аймшигтайгаар цаазлуулсан тухай хэвлэлүүдээр шуугиж  байсан юм.

Тэгвэл одоо Воль Хоёр Солонгосын хувьд “энхтайвны тагтаа” болж чаджээ.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анх удаа БНАСАУ-аас долоон хүний бүрэлдэхүүнтэй албан ёсны төлөөлөгчид Өмнөд Солонгос руу хүрэлцэн ирсэн нь энэ. Ялангуяа Хён Сон Воль хэвлэлийнхний анхаарлыг илүүтэй татаж байгаа бололтой.

Yonhap агентлагийн мэдээлснээр, энэхүү дуучин бүсгүй БНАСАУ-ын “хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг” гэнэ. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (14)
  • Умардууд хүчирхэг байна шүү. Аль эрт цаазалдсан бүсгүйг дахин хувилаад гаргачихаж.

  • АНУ - г үзэн ядахдаа биш л дээ АНУ болон Барууны орнуудын явуулж байгаа Бодлогыг шүүмжилж байна л даа Тэд Ардчилал Хүний Эрх нэрийн дор өөрсддөө Таалагдахгүй байгаа Улс орон Ард иргэдийг байнга Гүтгэн гүжирдэх Худлаа мэдээлэл цацах тэдгээр Орнуудынхаа Эсрэг янз бүрийн Хориг арга хэмжээ авч байгаа зэрэг илт Түрэмгий бодлого явуулж байгаа нь өнөө үед Бодит болсон зүйл шүү дээ

  • Америкууд уг нь манайд нэг их хамаатай биш, гэтэл энэ хүмүүс яахаараа тэгтлээ үзэн ядаад байдгийг ойлгохгүй юм

  • Энэ хамгийн дор бичсэн сэтгэгдэл ямар инээдтэй юм бэ Юм уншаад тэрийгээ ойлгодоггүй хүн бас байдаг л юм байна

  • Хоёр Солонгосын сөргөлдөөний гол буруутан, өдөөн турхирагч нь АНУ болон барууныхан. Тэд өөрсдийнхөө гар хөл болсон хүмүүсээр Өмнөд Солонгосыг удирдуулж тэд нар нь хойдуудынхаа эсрэг америкчууд юу л гэнэ түүнийг нь үг дуугүй биелүүлэх үүрэгтэй, вассаль улс шүү дээ.

  • Жэнхэнэ риалист үзэл сурталын гайхамшиг байна. Сайхан юмаа. Амжилт. Ийм хамтлагийг лав л амеркаас хайгаад олохгүй.

  • СОЛОНГОСЫН ЭСРЭГ/ЖИНХЭНЭ АРДЧИЛАЛЫН/ ТЭДЭЭ НЭГ ИЙМЭРХҮҮ ГУЙВУУЛСАН БАЙДАГ ЮМ

  • yahavdeel huuhnuud baina yahav omnodoo bodvol orig yum daa. ug n hoitiin huuhnuud saihan gedeg yum saihan bish l baina daa

  • АНУ тэргүүтэй Барууны орнуудын Үзэл суртлын ДАЙНЫ нэгээхэн жишээ юм даа, Манайд ЦЭлбэгдорж энэ Арга барилыг нилээдгүй сайн эзэмшсэнээ Ерөнхийлөгчийн Албыг хашиж байхдаа НЭнхбаяр мэтийн бусад Нөхдүүд дээр Өрсөлдөгчөө харлуулж намнах маягаар жинхэнэ утгаар Сонгодог маягаар үзүүлж харуулсан даа

  • baruuniihkan hkudal bedeelel tsatsaj bna

  • targan batsaan bishee yankuud bolon baruuniihan hudal medeelel tsatsdagiig batlah gesen targan batsaanii uhaan malnuudaa alaagui huniig alsan gej yankuud zarlaad baisan bizdee baruunii hudal medeeleld hyanuur handaa uls turiin toimchdoo haha ih meddeg garuud shuu ene uls turiin toimchid

  • тарган бацааны талаар нээрээ худлаа мэдээ цацах шиг болох юмаа. хөөрхий

  • Энэ дор сэтгэгдэл бичигч энэхүү мэдээний утга агуулгыг огтоос ойлгоогүй нэгэн байна.

  • Ийм л байна даа. Коммунистууд. Хууран мэхлэхэд гарамгай суралцсан гэдэг нь чигтэйхэн

Онцлох мэдээ