...
...

УИХ-ын гишүүн Л.Энхболд тойрогтоо ажиллалаа

УИХ-ын гишүүн Л.Энхболд тойргийнхоо иргэдтэй хийх уулзалтаа энэ сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас эхлүүлж Цогтцэций, Манлай, Баян-Овоо, Номгон сумдад 1 сарын 20-ныг хүртэл ажиллаад ирлээ. Энэ үеэр УИХ-ын намрын чуулганы хугацаанд шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлан таниулахын зэрэгцээ хуулийн хэрэгжилт, Засгийн газрын бодлого шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгөн иргэд, хөдөлмөрчдийнхөө санал бодлыг сонссон юм. Өмнөговь аймгийн дээрх сумдын ард иргэдийн хувьд олонх хувь нь уул уурхайд ажиллаж, мал аж ахуй эрхлэн амьжиргаагаа залгуулдаг. Эдийн засаг хүнд байгаа энэ үед 7 төрлийн татвар нэмсэн, шатахууны үнэ нэмэгдсэн, худаг усны хомстол, бэлчээрийн даац, уул уурхай дагасан замын асуудал, тэтгэвэрийн насыг цаашлуулсан, Эрдэнэс таван толгойн 1072 ширхэг хувьцаа хэзээ үр ашигаа өгөх вэ? гээд тулгамдаж буй болоод сонирхсон олон чухал асуудлыг ард иргэдийн зүгээс гишүүндээ уламжилж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Л.Энхболд тойрогт ажиллах хугацаандаа аймгийнхаа Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газрын дэргэдэх ахмадын сувилалд шаардлагатай байсан эмчилгээний, ариутгалын, чийрэгжүүлэх тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч ахмадуудын төлөөлөлтэй уулзан санал хүсэлтийг нь сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Мөн орон нутагтаа мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн гаргаж буй Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцаж, багш ажилчидтай уулзалт хийн, санал бодлоо солилцсон юм. Мөн орон нутагт ажиллаж байхдаа сумдын бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь очиж ажлын явц, гүйцэтгэлтэй нь танилцаж ажиллалаа.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ