...
...

Facebook Европт сургалтын гурван төв нээнэ

Facebook компани Европын Холбооны орнуудад сургалтын гурван төв нээхээр төлөвлөж байна. Испани, Польш, Итали улсуудад нээхээр яригдаж буй бололтой.

Энэ талаар тус корпорацийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шерил Сандберг Ройтерс агентлагт ярилцлага өгөхдөө дурдсан байна.

“Тоон технологийн эдийн засагт үр өгөөжтэй оролцохын тулд зайлшгүй шаардлагатай ур чадваруудыг хүмүүст эзэмшүүлэхийн” тулд сургалтад хөрөнгө оруулалт хийхээр Facebook компанийн удирдлага хүсч байгаа тухай Сандберг өгүүлсэн аж.

Тухайн сургалтын төвүүд залуус, өндөр настнууд болон дүрвэгч цагаач нарт онцгойлон анхаарал тавих болно гэжээ. Оюутнууд медиа салбарыг судалж, мөн Интернетийн аюулгүй хэрэглээний курсыг эзэмших боломжтой юм байна.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ