...
...

Галт тэрэг хашлага дайран олон хүн гэмтээжээ

Австралийн Сидней хот дахь “Ричмонд” өртөөн дээр галт тэрэг хашлага дайрсан хэрэг гарсан байна. Даваа гаригт орон нутгийн цагаар 10:00 цагийн үед уг хэрэг гарсан тухай news.com.au.-д мэдээлжээ.

Галт тэрэгний бүрэлдэхүүн хэсэг төмөр замын төгсгөл хэсэгт байдаг хаалт хашлагыг мөргөсний улмаас 16 хүн бэртэж гэмтсэн бөгөөд тэдний хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Ослын газарт аврагчид, эмч нар болон гурван нисдэг тэрэг хүрэлцэн очсон байна. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа бололтой.

Сидней хотын төмөр замын зорчигч тээврийн системийн төлөөлөгчийн өгүүлснээр, энэ нь “ер бусын үйл явдал” гэнэ. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ