...
...

22 саяар нүцгэлсэн гэгдэх дуучин Агиймаа, хадам ах Баачкадаа үнэлэгдэв

Дөнгөж 19-хөн насандаа “B” продакшнаар овоглон  “Lonely night”  дуугаар олонд танигдаж байсан дуучин Э.Агиймааг одоо бол танихгүй хүн ховор. 

Мобиком корпорацитай гэрээ байгуулан 22 сая төгрөгөөр нүцгэн зургаа авхуулж, олны хэл амны бай болж байсан бүсгүй түүнд нээх их ач холбогдол өгөөд байдаггүй.

Залуухан халуухан дуучин сонирхох залуус зөндөө байсан ч тэрээр "Никитон" хамтлагийн ахлагч Баачкаагийн төрсөн дүү Төрөө гэх залууг заяаны ханиараа сонгосон. Хосууд дундаасаа хөөрхөн хүүхэдтэй болсон ч харамсалтай нь тэднийг салсан гэх мэдээлэл ч тархаад буй. 

Урлагийн сургуульд сураагүй ч бурхнаас заяасан авьяасаараа Монголын рок, попын ертөнцийг өнгөлж яваа Агиймааг чадварлаг нэгэн хэмээн урлагийн архагууд үнэлдэг юм билээ. Тэр дундаа хадам ах Баачка нь үнэлж явдаг гэдгээ "Оддын Академи"-ийн тайзнаа хэлээд авна лээ. 

Breakingnews.mn

Д.Аялгуу

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ