...
...

Сарын сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

1 дүгээр сарын 18-20-нд нутгийн хойд хэсгээр, 21-23-нд ихэнх нутгаар,  24-25-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, сарын эцсээр зарим газраар цас орж,     21-23-нд ихэнх нутгаар хүчтэй салхилж, говь талын нутгаар зарим үед 16-18м/с хүрч цасан шуурга шуурч, зам даваа цас, шуурганд хаагдах, хальтиргаа гулгаа үүсч зам тээврийн үйл ажиллагаанд хүндрэл учруулах төдийгүй баруун, төв, зүүн аймгуудын цас ихтэй газруудын цасны зузаан улам нэмэгдэж, малын бэлчээрлэлт, өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдэх төлөвтэй байна.  

          1 дүгээр сарын 21-нээс хүйтний эрч ихэнх нутгаар эрс чангарч 27-ныг хүртэл шөнөдөө Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эх, Дархадын хотгороор       -45..-50 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын саваар -35..-40 градус, бусад нутгаар -29..-34 градус хүрч чангарах төлөвтэй тул зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулах нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг анхаарна уу.   

  ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ