...
...

Путин харзны усанд умбажээ

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Селигер дэх харзны усанд умбасан тухай төрийн тэргүүний хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна.

Түүний өгүүлснээр, тус районд нуурын ус шөнөдөө хасах 6-7 хэм хүйтэн байсан бөгөөд ерөнхийлөгч нэлээн хэдэн жил энэ маягаар харзанд умбаж байгаа аж.

Оросын удирдагч мөн Тверь муж дахь Нило-Столобенскийн цөл хэмээх эрчүүдийн сүмд зочилсон байна. Тэрээр Санкт-Петербург болон Ленинград муж руу ажлын айлчлал хийснийхээ дараа ийшээ очсон бололтой.

Нэгдүгээр сарын 19-нд шилжих шөнө Оросын үнэн алдартны сүм уламжлалт угаалга, харзанд умбалтын уламжлалт ёс жаягыг тэмдэглэдэг билээ. 2017 онд гэхэд 1,8 сая орос иргэд энэхүү арга хэмжээнд оролцон, харзанд умбаж байжээ.  

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (9)

Онцлох мэдээ