...
...

Дэлхийн хэмжээний порно од болсон Монгол бүсгүй /фото/

JADE LUV гэх порно жүжигчний оролцсон "бүтээлүүдийг" үзэж сонирхсон хүмүүс олон байгаа бололтой. Ойр хавийнхнаасаа асууж үзэхэд түүний тухай ямар ч байсан тодорхой хэмжээний "мэдлэгтэй" байна билээ.

Тэгвэл өнөөдөр олон нийтийн сүлжээний нэгэн хэрэглэгч эр: "Дэлхийн хэмжээнй порно од болон гялалзсан Лувсангийн Хаш  буюу JADE LUV -даа баяр хүргэж,  цаашдын зам мөр нь гэрэл гэгээтэй байгаасай гэж хүсэн ерөөе" хэмээн бичжээ. Энэхүү монгол овог нэр нь хэр үнэний ортойг харин сайн мэдсэнгүй.

Порно од болоод буй монгол бүсгүйн талаар олон нийтийн сүлжээний хэрэглэгчид янз бүрийн үзэл бодолтой байгаа бололтой. Зарим нь ч, "балиар, заваан пүү паа" гээд нэг нүдээр ч үзэхгүй байгаа бол нөгөө хэсэг нь, "дэлхийн од л болж чадаж байвал ямар ч төрлөөр яадаг юм" гэх хандлага илэрхийлсэн харагдана. 

Түүний нэгэн адил салбарт "хөдөлмөрлөдөг" мянга мянган биеэ үнэлэгч охид саунаас гарч чадахгүй хэмжээнд байхад, мань  JADE LUV дэлхийн хэмжээний порно од болж чаджээ. 

Зургуудаас нь харахад, амьдрал ахуй нь ч ихээхэн тансаг бололтой. 

Гэхдээ түүн шиг болбол сайн гэж магтах гээгүй юм шүү. Зүгээр л, тухайн бүсгүйн өнөөгийн нөхцөл байдлыг учиргүй шүүмжилж муулаад байхыг зорьсонгүй. "Чадаж байгаа юманд ямар ч арга байхгүй" гээд зэвүүн мөртлөө гашуун үнэн үг байдаг даа...

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (24)

Онцлох мэдээ