...
...

Алс Дорнод руу явж ажиллах мэргэжилтнүүдэд нэг сая рубль өгнө

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Алс Дорнод руу шилжин очиж ажиллах мэргэжилтнүүдэд нэг сая рублийн урамшуулал олгох тухай хуулийн төслийг Төрийн Дум хэлэлцэж байна. Түүнээс гадна, өөр хотоос очих мэргэжилтнүүдтэй хийх гэрээг гурван жилээр биш, харин хоёр жилээр байгуулах аж.

Одоогийн байдлаар, Алс Дорнодод очин ажиллах мэргэжилтнүүдэд 225 мянган рубль олгож байгаа бөгөөд сүүлийн гурван жилд уг хөтөлбөрт 1100 орос иргэд хамрагджээ. Иймэрхүү бага хэмжээтэй үзүүлэлт нь хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулж байна хэмээн Хөдөлмөрийн яам хуулийн төсөлд тайлбар хийсэн байна.

Төрийн зүгээс мэргэжилтэй боловсон хүчнээр хангахаар бодлого барьж буй бүс нутгууд дотор Алс Дорнодын долоон район буюу Камчатка, Хабаровск, Магадан, Сахалин, Амур муж, Чукотка, Приморье зэрэг орж байгаа аж. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (8)

Онцлох мэдээ