...
...

Ганцхан охинд үйлчилдэг галт тэрэгний өртөө

Японд нэг л зорчигчтой галт тэрэгний шугам байжээ. 

Хоккайдо арал дээрх Ширатаки тосгоны сурагч охин Кана Харадаг  сургуульд нь хүргэж өгөх гэж өглөө бүр энэ тосгон руу галт тэрэг ирдэг байж. Өөрөөр хэлбэл, галт тэрэг Kami-Shirataki өртөөнд өдөрт хоёр удаа ирдэг байв: өглөө охиныг авах гэж, үдээс хойш түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр.

Ийнхүү хэдэн жил явсны эцэст, 2016 оны 3-р сард охин ахлах сургуулиа төгсөн, энэхүү галт тэрэгний шугам хаагдсан байна. Уг нь 2012 онд уг өртөө хаагдах ёстой байсан боловч тэрхүү сурагч охиныг ахлах сургуулиа төгсөх хүртэл нь явуулахаар эрх баригчид шийдсэн аж.

Өглөө бүр 7:04 цагт галт тэрэг ирж охиныг аваад, үдээс хойш оройхон 5:08 цагт буцаан хүргэж ирдэг байсан гэнэ. 

Хүнээ №1-т тавьдаг улс орон гэж ийм байдаг аж. Мэдээж, энэ охин насан туршдаа эх орныхоо ач тусыг марталгүй талархаж, улс орондоо үнэнчээр зүтгэх нь гарцаагүй...

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (12)

Онцлох мэдээ