...
...

Хүний амьдралыг уртасгах шинэ арга олжээ

АНУ дахь Йелийн Их сургуулийн эрдэмтэд бие организмын дааварт чиглэсэн мэдрэмтгий байдлыг зохицуулдаг бета-Klotho уургийн гурван хэмжээст бүтцийг нээсэн байна. Энэ тухай дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн сан хөмрөгө болсон EurekAlert! сайтад мэдээлжээ.

Энэхүү уургийн өндөржсөн идэвхжил нь хүний амьдралыг уртасгах боломжтой нь судалгаагаар батлагдсан байна.

Klotho бүлэг нь трансмембран уургууд буюу эсийн мембранд нэвтрэн ордог уургуудыг өөртөө агуулж байдаг аж.

Klotho-ын янз бүрийн хэлбэрүүд нь өлсөх үед ялгардаг FGF21, эсвэл FGF23-тай холбогддог юм байна. FGF21-Klotho цогц нэгдэл нь дааварт чиглэсэн мэдрэмжийг зохицуулан, глюкозыг олж авахад туслах аж.

Эрдэмтдийн өгүүлснээр, Klotho идэвхжилийн өсөлт нь хоол тэжээлийн хуваарилалтад өөрчлөлт оруулалгүйгээр калорийг шатаах явдлыг улам нэмэгдүүлдэг гэнэ.

Ийнхүү уургийн ажиллагааг зохицуулдаг эдгээр эм бэлдмэлүүд нь зөвхөн таргалалт болон чихрийн шижинтэй тэмцээд зогсохгүй, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэн, хүний амьдралыг уртасгаж чадах аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ