...
...

Бүтэн жил нууцалсны эцэст...

"Бид 3-ын болзоо" уран сайхны кинонд хамтран тоглосноор хайр сэтгэлийн холбоотой болсон гэгдэх жүжигчин П.Шүүдэрцэцэг, УДЭТ-ын залуу жүжигчин Э.Тодгэрэл нар харьцаагаа өдийг хүртэл нууцалсан хэвээр байсан.

Өнгөрсөн жил гэгээн хайрын баяраар нэгэн залууг ар нуруунаас нь тэвэрч зургаа авахуулсан нь олон нийтийн сонирхлыг ихээхэн татаад байсан. Жүжигчин П.Шүүдэрцэцэгийн шинэхэн хайрт хэн байгааг таагчид олон байсан ч бараг л онож хэлж байсан гэж хэлж болно. Сошиал ертөнцийнхөн хараа хурц болохоор цагаан сараар хослон өмссөн дээлнээс нь хараад мэдчихсэн.

  Харин хосууд маань харилцаагаа ил болгохыг хүсч шинэ жилээр хамтдаа авахуулсан зургаа дэлгэж олон хүний таамгийг батлаад авна лээ. Барьц алдалгүй бүтэн жил харилцаагаа нуусан хосуудад олон хүмүүс аз жаргал хүсчээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ