...
...

iPhone X үс зулгаадаг хэмээн гомдол гаргажээ

iPhone X худалдаанд гараад хоёрхон сар өнгөрч байгаа боловч түүний шинэ шинэ дутагдалтай талуудыг хэрэглэгчид олсоор байна.

Энэ удаад уг утас өөрийн хэрэглэгчдээ бодит өвдөлт мэдрүүлдэг тухай гомдол гарсан аж. iPhone X-аар ярьсны дараа тухайн хэрэглэгчийн үсийг утасны корпус зулгаагаад үлддэг гэнэ.

Энэхүү сул талыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “iPhone X-аас татгалзах хамгийн тэнэг шалтгаан” хэмээн нэрлэжээ. Зөвхөн толгойн үс гэлтгүй, бас сахалтай хүмүүст асуудал үүсээд байгаа бололтой.

"Та нар дотор iPhone X үсийг нь зулгааж байгаа өөр хэрэглэгчид байна уу? Минийх лав утсаар ярих үед өдөрт хэд хэдэн удаа үс зулгаагдаж үлдээд байгаа. Энэ нь миний бухимдлыг төрүүлэн, би Apple компани руу утасдаж хэлэхэд, төхөөрөмжийг сольж өгнө гэж амласан. Гэвч энэ зөвхөн ганц надад тохиолдоод байна уу, эсвэл уг утасны дизайнтай холбоотой сул тал уу гэдгийг мэдэхийг хүсч байна" хэмээн нэгэн хэрэглэгч Apple-ийн албан ёсны форум хуудсан дээр бичсэн байна.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ