...
...

Сексийн харилцааг хуульчлахад зориулагдсан апп гарчээ

Хамтрагчтайгаа харилцан зөвшөөрөлцсөний үндсэн дээр бэлгийн харьцаанд ороход зориулагдсан аппликэйшн бий болсон тухай Metro-д мэдээлсэн байна.

Уг үйлчилгээ LegalFling хэмээн нэрлэгдэх бөгөөд хэрэглэгчид бэлгийн харьцаанд орохын өмнө хамтрагчдаа асуулга явуулж, харилцан зөвшөөрөлцсөн гэх баталгаа авахад зориулагдсан аж. Түүнээс гадна, энэхүү апп нь харилцан тохиролцож секс үйлдсэнийг албан ёсоор баталгаажуулж, бэлгийн дарамт үзүүлсэн гэх буруутгал үүссэн тохиолдолд шүүх дээр өөрийн буруугүйг нотлох хэрэгсэл болох юм байна.

“Зөвшөөрөх” гэсэн товчлуур дээр дарснаар хэрэглэгчийн хуудас дээр заагдсан дүрэм журмыг мөрдөн дагах үүргийг секс хамтрагч хүлээх гэнэ. Тэдгээрт, зураг  авахыг зөвшөөрөх, хамгаалах хэрэгсэл ашиглах, бэлгийн замын халдварт өвчингүй байх, бэлгийн харьцааны үед бүдүүлэг үг хэллэг хэрэглэхгүй байх гэх мэт олон зүйлс тусгагдаж байгаа бололтой.

Мөн “Татгалзах” гэсэн товчлуур дарснаар шүүхийн маргаан үүссэн тохиолдолд нотолгоо болох аж.

Уг үйлчилгээ блокчейний зарчмаар ажиллах учраас бүхий л үйлдлүүд хадгалагдан үлдэж, хэн нэгэн орж дураараа засварлах боломжгүй юм байна.

Сүүлийн үед зарим улс орнуудад шуугиан тариад буй бэлгийн дарамттай холбоотой асуудлуудаас улбаалан энэхүү апп бүтээгдсэн бололтой. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ