...
...

“Макдоналдс”-т танилцсан охидоо хүчирхийлэгчдэд заржээ

Хууль бус цагаачид Британийн өсвөр насны охидыг хүчирхийлэх явдал улам гаарсаар байгаа аж. Тэд янз бүрийн арга хэрэглэн охидыг урхидаж, хүчирхийлэн, садар самуунд уруу татсаар байна.

Тэдний нэг арга нь “Макдоналдс”-т охидыг урхидах явдал юм. Энэ тухай золиос болсон бүсгүйчүүдийн нэг дараах зүйлийг өгүүлжээ: “Бидний хэдэн найз охид Лондонгийн төвд байрлах “Макдоналдс” сүлжээ ресторанд ороод байж байтал маш дажгүй хувцасласан царайлаг төрхтэй, бидний үеийн залуус хүрч ирээд танилцахыг хүссэн. Тэд их аятайхан хөвгүүд байсан учраас бид ч татгалзаагүй. Ингээд бид харилцаа холбоо тогтоон, уулзаж зугаалдаг боллоо. Бидний хувьд анхны харцаар дурласан мэт санагдаж, болзоондоо догдлон очдог  байв. Гэвч эцэст нь, тэрхүү санамсаргүй тохиолдол ямархуу учиртай болохыг ойлгосон. Бидний найз залуус болж жүжиглэсэн тэдгээр царайлаг залуус бол хүчирхийлэгч гаж донтонгуудын бүлэгт ажиллан, урхидагч хийдэг залуус байсан” хэмээжээ.

Хэсэг  хугацааны дараа бүсгүйчүүдийг үдэшлэгт урьсан бөгөөд тэнд тэднийг нас бие гүйцсэн пакистан залуучуудтай танилцуулсан гэнэ. Тэд охидыг архиар шахан, хар тамхиар тарьж, дараа нь хүчирхийлсэн тухай The Independent мэдээлсэн байна. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ