...
...

Хотын дарга 13 мянган евро буруу зарцуулан, 2 жилийн ял авчээ

Ром хотын дарга асан Иньяцио Марино улсын төсвийн хөрөнгийг хувийн зорилгод ашигласан хэргээр хоёр жилийн хорих ял авсан байна. Тэрээр 50 үдийн хоолонд 13 мянган евро зарцуулсан аж.

Дуулиан шуугиан дэгдсэний дараахан ажлаасаа чөлөөлөгдсөн хотын дарга асан анхан шатны шүүхээр буруутай нь тогтоогдсон бөгөөд тэрхүү шийдвэрийг улстөрийн зорилготой хэмээн үзэж буй шүүгдэгч эр дараагийн шатны шүүхэд давж заалдахаар төлөвлөж байгаа гэнэ.

Харин экс мэрийн өөрийнх нь мэдэгдэж буйгаар, тэрхүү буруутгагдаад байгаа мөнгөн дүнг ажил хэргийн шугамаар хоол идэхэд зарцуулсан аж.

Дашрамд дурдахад, Иньяцио Марино Италийн нийслэл хотын захирагчаар 2013 онд Ардчилсан намаас сонгогдсон бөгөөд 2015 онд төсвийн хөрөнгө үрсэнтэй холбоотой дуулиан дэгдсэний дараа албан тушаалаасаа огцроход хүрсэн билээ. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ