...
...

Секси имж бүсгүйд саад болжээ

Франц жуулчин бүсгүй Австралийн Перт хоттой ойролцоох Жон Форестын үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх эмэгтэйчүүдийн угаалгын өрөөгөөр үйлчлүүлж чадаагүй аж. Учир нь, нэгэн имж угаалгын өрөөний хаалгыг дарчихаад яг л орон дотроо бүсгүйгээ хүлээн хэвтэж буй дурлалт эр мэт поза аван таглачихсан байсан гэнэ.

30 настай Сандрина Данью (Sandrina Duniau) амарч хэвтээ амьтанд саад болохыг хүсээгүй бөгөөд түүний өгүүлснээр, уг имж нэлээн том биерхүү байсан гэнэ. “Би түүний хэвтэж байгаа позыг хараад тэсэлгүй инээд алдсан. Хэрэв тэр гэнэт: “Эй бүсгүй, юу байна даа?” хэмээн дуугарсан бол огт гайхахааргүй байлаа” хэмээн франц бүсгүй хөгжилтэй нь аргагүй тайлбарлажээ.

Энэхүү хөгжилтэй агшинд секси имжийн зургийг жуулчин бүсгүй  дарж амжсан байна. Дашрамд сонирхуулахад, өмнө нь нэгэн австрали эр хоёр имж зодолдохыг хараад бичлэг хийн нийтэлсэн билээ. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ