...
...

Согтуу зорчигчдоос болж онгоц ослын буулт хийжээ

Ryanair нисэх компанийн зорчигч тээврийн онгоц Испанийн Сантандер хотод ослын буулт хийхэд хүрсэн байна. Уг онгоц Ирландын Дублинаас Испанийн Аликанте хот руу нислэг үйлдэж явсан бөгөөд хөлгийн бүхээг дотор согтуу хоёр зорчигч шуугиан дэгдээсний улмаас яаралтай газардах шаардлагатай болсон аж.

Согтууруулах ундаа хэт хэрэглэсэн хоёр зорчигч онгоцон дотор түрэмгий танхай авир гаргаж эхэлсэн учраас нисэх багийн дарга ослын буулт хийх шийдвэр гаргасан байна.

Онгоц Сантандерт газардсаны дараа нийтийн хэв журмыг зөрчсөн хоёр этгээдийг Иргэний гвардийн ажилтнууд хөлгөөс буулган саатуулжээ. Хууль сахиулагчдын энэхүү үйлдлийг тус онгоцны зорчигчид халуун алга ташилтаар урамшуулсан гэнэ.

Уг явдлын дараа онгоц маршрутын дагуу нислэгээ үргэлжлүүлэн, зорчигчдыг хүрэх ёстой газарт нь саадгүй буулгасан аж.  

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ