...
...

Иргэд татварын нэмэгдлийг ЗОГСООХ ХЭРЭГТЭЙГ хэллээ

2018 он гарсан даруйд ард иргэдийн амьдрал тайван бус байдалд шилжив. Учир нь, 2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс Татвар, НДШ, шатахууны үнэ нэмэгдэж, тэтгэврийн нас уртассан юм. Сайхан амьдрах боломж бүрдүүлж амлалтдаа хүрчих болов уу гэсэн горьдлого тээж МАН-ыг УИХ-д олонхи болгосон боловч ард түмний итгэл эцэстээ хөсөрдөх шиг боллоо. 

2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дараах татварууд нэмэгдэж байна. 

 -Тамхи согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 оноос 10 хувиар, 2019 оноос 5 хувиар, 2020 оноос эхлэн 5 хувиар тус тус нэмэгдүүлэхээр тооцжээ.

-Цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018 оны 1 сарын 1-нээс эхлэн 10-25 хувиар 4 шатлал бүхий татвар ногдуулахаар болсон. Цалингийн хэмжээ хэдэн төгрөгөөс хамаарч татварын хувь хэмжээ өөр өөр байх юм. Тухайлбал,

  • 1.5 сая төгрөг эсвэл түүнээс бага бол 10%
  • 1.5-2.5 сая төгрөгийн хооронд бол 15%
  • 2.5-3.5 сая төгрөгийн хооронд бол 20%
  • 3.5 сая төгрөг эсвэл түүнээс дээш бол 25%-ийн татвар төлнө. 
Жич: Энэхүү цалингийн шатлал нь НДШ, ЭМДШ-ийг хассан дүн буюу татвар ногдуулах орлогын хэмжээ болно.

-Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар ажилтнаас нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг хувь хэмжээг нэг хувь нэмэгдүүлж 11 хувь болгож байна. Хуульд тусгаснаар НДШ 2018 онд 11.0 хувь, 2019 онд 11.5 хувь, 2020 онд 12.5 хувь болно.  Мөн ажил олгогчоос төлөх Нийгмийн даатгалын шимтгэл 1 хувиар нэмэгдлээ.

-Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг өнгөрөгч оны долдугаар сараас нэмэх байсан ч хугацааг хойшлуулж, 2018 оны 01-р сарын 01 өдрөөс хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэхүү татварын өөрчлөлтүүдэд ард иргэд ямархуу байр суурьтай хандаж байгааг толилуулья.

Сүхбаатар дүүргийн 10-р хорооны оршин суугч Н.Содгэрэл:

Татвар нэмж болохгүй шүү дээ. МАН анх гарч ирэхдээ юу гэж хэлж гарч ирсэн билээ. "Татвар нэмэхгүй ээ" гээд л... Зөвхөн нийслэлийн хэмжээнд татвар төлж байгаа маш олон хүн бий. Тэдний ихэнх нь л хоёр идэхгүй, хоосон хонохгүй хэцүү амьдарч байна. Яагаад ингэж иргэдээ саалийн үнээ шиг сааж амьдардаг байна аа. Энэ оффшор мөнгөө оруулж ирээд ОУВС-ийнхаа өрнөөс хасаач ээ, хүүг нь өгч, зөв бодлого явуулаач ээ.. Иргэд чинь элгээрээ хэвтлээ шүү ТӨР ЗАСАГ МИНЬ ЭЭ!

Cүхбаатар дүүргийн 11-р хорооны иргэн С.Мягмарсүрэн:

Татвар нэмж болохгүй ээ. Татвар нэмэгдсэнээр хэрэглээний зардал, цалин мөнгө гээд бүх л зүйлд өөрчлөлт ороод байна. Үүнтэй холбоотой сэтгэл зүйн дарамт ч учрах боломж бүрдэж байна гэж харж байна. Наад зах нь татвар нэмэгдэж шатахууны үнэ өссөн учраас өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөх хандлагатай байна. Энэ нь иргэд бидэнд маш хүндээр тусна. Бидний зовж олсон мөнгө амьдралд хүрэлцээтэй байгаа юу гэдэг асуудал шүү! 

Худалдаа явуулдаг иргэн Г.Төрмандах:

Татвар нэмэх тусам хүмүүс үнэн бодит ашиг орлогоо дарж нууна. Улам л багасгана. Цалин мөнгөний асуудал дээр ч мөн адил. Ажилтныхаа цалинг 1,500,000 гэж нэг ч дарга, нягтлан бодогч бичихгүй. Бүрдүүлж өгдөг байсан материалаа ч өгөхөө болино доо. Их л буруу, ард иргэдэд халгаатай шийдвэр гаргалаа гэж бодож байна. Татварын өршөөлийн хууль гарсан үед төсөв урд өмнөхөөсөө хамаагүй илүү сайжирсан мэдээлэл бий биз дээ. Одоо эргээд муудна, төсөвөө бүрдүүлж чадахгүй дээ. 

Өршөөлийн хуульд хамрагдсан томоохон аж ахуй нэгжүүдээс төлөх ёстой байсан татварын ядаж 50 хувийг буцаан төлүүлээд иргэдийн татварыг нэмэгдүүлэхгүй байх боломж байсан болов уу?

- Би энэ талаар сайн мэдэхгүй. Гэхдээ татварыг өндөр биш жигд хуваарилаад явчихвал зүгээр байгаа юм. Шинээр батлагдсан татварын хуулиудыг хэрэгжүүлж эхэлвэл авлига, хээл хахууль хууль бус үйлдэл гарах боломж бүрдэнэ. Монгол Улс өөрсдөө үйлдвэрлэл муу, үйлдвэрлэх гээд ирэх үед татвараараа дарж алах гээд байдаг энэ жишиг их буруу. Гаднаас оруулж байгаа бараа бүтээгдэхүүн татвараасаа шалтгаалж иргэдийн гар дээр үнэтэй хүрдэг. Бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой учраас энэ шийдвэр буруу гэж бодож байна.

Баянгол 5-р хорооны оршин суугч М.Мөнхзул:

Өчигдрийн байдлаар хүнсний бараа бүтээгдэхүүн буюу өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдчихсэн байна. Барааны үнэ нэмэгдлээ гээд цалин нэмэгдэхгүй шүү дээ. Жишээ нь, өдөрт 200 гр будааг нэг хоолонд хэрэглэдэг байсан бол энэ шийдвэрийн уршгаар 150 гр будаа хэрэглэж танагдана гэсэн үг. Идэх уух, өмсөж зүүх гээд бүх л зүйл хасагдана. Бид хоолны газар ажиллуулдаг учраас өдөр бүр бараа татдаг. Захынхан татвар, шатахуун нэмэгдсэний улмаас барааны үнээ өсгөсөн тул өмнөх байдлаас даруй 100-200 төгрөгөөр нэмэгдсэн байна. Махны үнэ 600 төгрөгөөр өсчихөж. Үүнээс гадна үйлчилгээ явуулж буй газар маань албан байгууллагын түрээс учраас мөнгө төлдөг. Мөн л түрээсийн үнэ нэмэгдэнэ гэдгийг холбогдох хүмүүс мэдэгдсэн. Энэ мэтчилэн бидэнд маш их алдагдалтай , дарамттай байна. 

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (10)
  • ТЭТГЭВРИЙН НАС НЭМЖ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛД ӨГСӨН МӨНГИЙГ ЧИНЬ ЛУЙВАРДАХ ГЭЖ БАЙНА. БОСЦГОО, НҮДЭЭ НЭЭЦГЭЭ.

  • Харин ч зєв шийдэл татвар нэмсэн нь тийм ч муу шийдэл биш ард иргэдэд дарамт болохгїй байгаа та нар хуулиа сайн ойлгож байж зарга хийцгээ гїйцэд ойлгоогїй байж олон юм ярих шаардлаггїй ард тїмэн минь дэмий битгий улс тєржєєд бай залхуу хїмїїс л ийм юмаар хєєцєлдєх завтай байдаг юм дээрхи татварын нэмэгдлїїд бол нїдээ олсон нэмэгдэл шїї.Харин татвар аа тєлж улс орноо єєд нь татах сэтгэлтэй бай монголчуудад сэтгэл дутаад байна.Атаа чєтєє хорон санаагаа гээж бусдыг уучлах ариун сэтгэлтэй бай.

  • Татварын нэмэгдэлээс гадна Тэтгэврийн насыг ч буцааж наашлуулах хэрэгтэй МАН энэ Шийдвэр бол маш Хатуу Харгис шийдвэр болсоон

  • Odoo bagsh. Emch nar 2say tugrugoos buuhgui sain shaardah heregtei engej tdtwsr nemj bhg

  • Ажил хийж байгаа хүмүүсийг татвараар дарамталж байхаар ажлын байраа нэмэгдүүлээчээ. Зах худалдааны төвүүдэд НӨАТ-ын баримт олголтыг нэмэгдүүлээч. Тэгвэл татвар нэмэх шаардлагаггүй болно ш дээ. Татварын байцаагч нараа шахаж ажиллуулаач

  • 1.5say avaagvi ch NDShimtgeliin.hemjee usuud b.ashdee.brag ta nart hohirolgvi gd hutsaad b San. MAN.ii luivarchid.deeremchid ...

  • Идсэн уусныг нь зарлаад байхад хариуцлага тооцдоггуй тёр нэртэй хэдэн луйварчид офшортон болж гадаадад Элчин болж тарвалзаж байхад ядарсан ард иргэдээ 1500000 дээш цалин авбал татвар нэрээр менгийг нь авч тансаглалаа телуулж ард иргэдээ ядуу байлгах бодлого барьж байгаа нь буруу

  • Yagaad yadarsan irgedee deeremdene vee.bid yugaaraa buruutain bee.ajil hiij amid arch bgaani buruu yu.nohodoo.MAN sunuusei

  • цалинг нэмэхгүйгээр татвар нэмээд байгаа асуудал чинь цалин хассан шийтгэл болоод байна ш дээ. Энэ цалингаа барьцаалаад банкнаас байрны цалингийн зээл авч амьдарч байгаа хүмүүс чинь гар дээрээ авах юмгүй боллоо. Тэгээд зээлээ төлж чадахгүй болж байраа хураалгаж гэр хороололд очиж нүүрсээ түлж утаа гаргаж амьдардаг өрхүүд нэмэгдэнэ. ийм л чөтгөрийн тойрог шиг арга хэмжээ аваад байх юм даа хөөрхий

  • HUND AJIL HIIJ BAIJ OLSON JAAHAN TSALINGAA TATVER NERTEI DEEREMDUULMEERGUI BNA ...YAMAR TURIIN MUNGU , TENDER ,AVILGAAR OLSON MUNGU BISH , ODOOGIIN HUND NUHTSULD AJILLAJ BAIGAA HUMUUS TETGEVERT GARCH AMJIHGUI SHUU

Онцлох мэдээ